Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Хувцас загвар»Берлиний олимпын сэдэвтэй футболк шүүмжлэл дагуулав
Хувцас загвар

Берлиний олимпын сэдэвтэй футболк шүүмжлэл дагуулав

Урлаг Урлаг20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

1936 оны Берлиний олимпын сэдэвтэй футболкыг олимпын наадмын цахим дэлгүүрүүдээр зарсан нь Германд өргөн хүрээтэй маргаан дэгдээжээ. Олон улсын олимпын хороо үүнийг зөвшөөрснөөрөө Нацистын үеийн харгис түүх, Гитлертэй холбоотой асуудлыг үл тоомсорлосон гэж олон нийт буруутгаж байна.

Тус футболк нь цахим дэлгүүрээр 39 еврогоор зарагджээ.

Германы хэвлэлд мэдээлснээр, ихэнх хүн загварт нь татагдаж тухайн футболкыг худалдаж авснаас бус нацистын суртал ухуулгыг хийх санаагүй байсан бололтой. Гэсэн ч 1936 оны цаг үеийн нөхцөл байдалтай авцалдуулан бодвол энэ футболк неонацистууд болон баруун жигүүрийн хэт даврагчдын анхаарлыг татах магадлалтай.

Германы Ногоон намын гишүүн Клара Щедлих Олон улсын олимпын хороонд хандаж уг футболкыг зарахгүй байхыг уриалжээ. Тэрбээр “Олон улсын олимпын хорооныхон, итгэлтэй байна уу. Олимпын бараа бүтээгдэхүүнийг суртал ухуулгад ашиглах юм гэж үү. Энэ үйлдлээрээ Олон улсын олимпын хороо түүхийг огт ойлгодоггүй гэдгээ харуулж байна” гэжээ.

Герман улсад нацистын  эрин үеийг ил далд ямар нэг байдлаар сурталчлахыг хориглодог. Жишээлбэл, автомашины улсын дугаарт “SS” гэсэн үсэг байж болохгүй. Учир нь “SS” нь нацист Германы үеийн хагас цэрэгжсэн байгууллагын нэрийн товчлол юм.

Олон нийтийн дургүйцэл, шүүмжлэл байсан ч Олон улсын олимпын хороо маргаантай футболкоо эргүүлэн татахыг хүсэхгүй байгаа бололтой. Олон улсын олимпын хороо хэвлэлийн мэдээндээ “1936 оны Берлиний олимпоор спортын 149 төрөлд 49 орны 4483 тамирчин өрсөлдсөнийг бид мартах учиргүй” гэжээ.

Тухайн үед Адольф Гитлер зөвхөн медаль авсан герман тамирчидтай л гар барихыг хүссэн гэлцдэг. Өөрөөр хэлбэл, 1936 оны олимпын наадам нацистуудын арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг бүхэлд нь харуулсан гэж үздэг ажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Хувцас загвар Урлаг

Жонни Депп, “Dior”-ын хамтрал үргэлжилсээр байна

13/08/2026
Хувцас загвар Урлаг

Мэрил Стрип “The Devil Wears Prada 2” кинонд өмссөн хувцаснуудаа дуудлага худалдаанд оруулна

11/08/2026
Хувцас загвар Урлаг

Жон Галлиано 2027 оны “Met Gala”-д голлох загвар зохион бүтээгчээр оролцоно

06/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Таван аймгаар аялсан “Торгоны замын цуваа”-ны баримтат киног хийнэ

15/08/2026

ФОТО: “BigBang” хамтлагийн сүүлийн үеийн гэрэл зургаас

14/08/2026

Жүжигчин Кристен Стюарт эхнэр Дилан Мейерийнхээ найруулсан кинонд тоглолоо

14/08/2026

Реппер, продюсер Eminem пүүзнүүдээ дуудлагаар худалдаагаар зарж, орлогоо буяны санд хандивлана

14/08/2026

Селена Гомезыг луйврын хэрэгт буруутган шүүхэд өгчээ

14/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.