“Киви” хамтлагийн дуучин Д. Уламбаярын тухай янз бүрийн яриа их гардаг. Ука тэр болгонд тайлбар өгөөд байдаггүй. Харин хамтлагийн ахлагч гэдгээрээ хамгийн түрүүнд гүйж явдаг түүнийг хүмүүс ч бас түрүүлж “онилдог” байх.
Тэрбээр дуучин болохоосоо өмнө нь тэрбээр үсчин, гоо сайханч, дуучин, бүжигчин хийж явсан. Арван жилийн сургуулиа төгсөөд “Орхон” дээд сургуульд орчуулагч, нарийн бичгийн ангид сурч байсан нэг жил сураад өөрт нь ийм ажил зохихгүй гэдгийг ойлгосон гэдэг. Дуучин бүсгүй "Nature sounds”-д бүжгийн багшаар ажиллаж байсан удаатай. Түүнийг бүжгийн тал дээр хэнийг ч дагуулахгүй гэдгийг “Киви” хамтлагийн клипнээс харагддаг.
Эрс өөрчлөлт хийхээс огт айдаггүй хэмээн өөрийгөө тодотгодог урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг. Саяхан нэгэн хэвлэлд өгсөн ярицлагадаа "Байнгын өөрчлөлт надад таалагддаг. Өөрчлөлтөнд ч бэлэн байдаг. Өөрийгөө тал талаас нь харж, нээнэ гэдэг надад бол амьдралын сонирхолтой хэмнэл. Уран бүтээлч хүн нэг л хэвэндээ байгаад байвал түүндээ дасч эхлэнэ. Миний хувьд өөрчлөлт гэдэг бол гэнэтийн сайхан зүйл. Шинэ мэдрэмж. Урлагийн хүн ч гэлтгүй эмэгтэй хүн өөрчлөлтөөс айдаггүй, зоригтой байвал надад гоё санагддаг шүү" хэмээн өөрийнхөө тухай илэн далангүй ярилцжээ.
Дашрамд сонирхуулахад, дизайнер Катя Золтой хамтран салон нээсэн гэнэ. Энэ талаараа Ука "Салон гэхээсээ стилист тодорхойлогч гэж болох юм. UK fashion нэртэйгээр анх 2011 оны 11 сарын 6-нд миний төрсөн өдрөөр байгуулж анхны зураг авалтандаа хамт орж байсан. Бид хоёр өөрсдөө урлагийн хүмүүс, урлагийнхантай ойр байдаг болохоор стилист хийнэ гэдэг бол илүү ойр санагдсан. Би энэ ажилдаа ч дуртай" хэмээсэн юм.
Д.Ана