Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Зөв шинэчлэл л уран бүтээлд уламжлал болж үлддэг
Уртын дуу

Зөв шинэчлэл л уран бүтээлд уламжлал болж үлддэг

Урлаг Урлаг17/06/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
e642bcff08eb12b5original9161026042014-06-17-08-47[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Түүхийн сэдэвт уран зохиолын асуудлаар хурц маргаан өрнөх нь бий. Түүхчид, судлаачид нь зарим зохиолчдыг түүхэн үйл явдлыг гуйвууллаа гэж зэмлэн, бодотоор юу юу болж өнгөрснийг хэлбэрэлтгүй дагахыг шаарддаг. Зохиолчид, уран зохиол судлаачид нь болохоор түүхийг хуулах нь буруу, чингэх нь уран бүтээлийн чанар, амтанд хортой, түүхийн сэдэвтэй уран зохиолыг ч уран сайхны сэтгэлгээний хуулинд захирагдан бичих ёстой гэж үзэн сөргөлддөг.

“Тугалыг нь тураахгүй, эхийг нь эцээхгүй” дундачлах ямар арга буйг, ер буй үгүйг, дээр нь тийм “алтан дундач” шугам буй гэхэд тэрхүү буй нь хэр сайн мууг би эс мэднэ. Гагц мэдэх минь, уранзохиолыг чухам уранзохиол болгодог цөөн хэдэн чухал “үзүүлэлт” байдгийн нэг гол чухал нь, уран сайхны дүр, дүрийн хэл, үйл явдлын дүрслэлийн нягт хийгээд багтаамж, үг үгүүлбэрийн найруулгын амт шимт, дүрүүдийн үйлдлийг өдөөгч шалтгааны (орчин цагт сэтгэлзүйн болон далд ухамсар, зөн билгийн) үнэмшигдэх чанар мэтийг баттайяа цохож болно.

Түүхэн бодот хүний амьдрал, түүх намтрыг үгүүлж буй нөхцөлд түүхэнд бодитой болж өнгөрсөн үйл явдлыг хөөх хэрэгтэй. Хэдий тийм атал, бодоход хэн нэг хүний амьдралын агуулга, эзлэхүүн нь зөвхөн түүхэн сурвалжуудад тэмдэглэгдэн үлдсэн үйл явдлын баримтуудаар хэмжигдэж хязгаарлагдах нь хэрхэвч үгүй бөгөөд түүх бичлэгт өртөөгүй өдий төдий ил мэдэгдэх мэдэгдэхгүй, цаг үед нь зэрэгцэн амьдарсан бусдын нь хараанд өртсөн өртөөгүй, ой дурсамжинд нь үлдсэн мартагдсан элдэв олон үйл ажиллагааны бүтэн нийлбэрээс бүтнэ. Саях, үнэний нөхцөлд түүхэн бодот хүнийг “тэр хүн”-ээр нь амьдруулахын тулд уран сайхны дүрээр “төрүүлэх”-ээс өөр аргагүй нь түүхийн шинжлэх ухааны аргазүйгээр хүрэх боломжоос цааших үнэний гарцаагүй шаардах, тайлахад бэрх “оньсого”-асуудал болж хувирна.

Тухайн түүхэн тодорхой бодгалийн амьдралын бүтэн зам, бүрэн дүүрэн дүр төрхийн үнэн нь, ингэхлээр, түүхийн судалгааны номууд доторхи бодот үнэн дээр түүхэнд тодорхойгүй “үл мэдэгдэгч” икс (х) үнэнийг нэмж байж бүтэх уран сайхны дүрээр л “амьд үнэн”-ий шинж чанараа олно. Урансайхны дүрийн “амьд үнэн”-ийг урлах үйл явцын зовлонтой ноцолдох тохиолдолд тухайн түүхэн бодгальд байсан байж болох зан чанар, үйлдсэн байж болох буян, нүглийг таамаглах, магадгүй онон тусах зөн мэдрэмж, уран саналга, өнгөрсөн түүхэн ахуйг дүгнэх философи оролцуулан “төрүүлэх” буюу хийсвэрлэн зохиох хэрэгтэй болдог.

Д.Гүн-Үйлсийн “Дээдсийн Ерөөл” түүхэн сэдэвт туужид уранзохиолоос миний хүсдэг, шунаглангуй эрдэг, монгол бичгийн хэлний уран яруу, эрхэмсэг тансаг найруулга талын сэвшээ салхи мэт таатайяа сэвэлзэж буйд сэтгэл хананам.

Улс үндэстнийхээ түүхийг судлах, зөв ойлгож дүгнэлт гаргалгаа хийх бодол хүнд, юуны түрүүнд, эх оронч сэтгэл, үзлээс үүддэг. Эх оронч үзэл, сэтгэлтэй хүн гэдэг эх орноо хурдацтай хөгжүүлэх арга замыг хамгийн зөв олж харж байгаа, хэрэгжүүлэх тэмцэлд идэвхитэй, хүчтэй оролцож чадаж байгаа хүнийг хэлнэ.

Улс үндэстний зөв хөгжлийн түүх өнгөрсөн түүхийнхээ өв уламжлалыг хайрлан хадгалах, эерэг илүү үр дүнтэйгээр шинэчлэх шинэ сэтгэлгээнээс тодорхой үүрэг, хувь нэмрийг нэхдэг. Алин ч хойч үеийн сэтгэлгээнээс нэхэгддэг энэ үүрэг, хувь нэмрийн утгаар хандахуйд, Д.Гүн-Үйлсийн “Дээдсийн Ерөөл” туужид үгүүлсэн эх оронч үзэл, сэтгэл, уншигчдад ач тусаа лавдуу өгнө. Уг бүтээлд өтгөс дээдсийнхээ үлдээсэн түүхийг шинээр ойлгох, агуулга, дүрслэлийн шинэчлэлд эрэл хийсэн нь илт.

Амьдрал болоод уран бүтээлд хийгдсэн зөв, зохилт шинэчлэл л хойшдоо уламжлал болж үлддэг.

“Дэлхийн Урлаг Соёлын Академ”-ийн байнгын гишүүн,
 утгазохиолын доктор Д.Урианхай
Хүн Чулууны Хөндий, 2014.4.8

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Tyler, the Creator “Darling, I” дууныхаа видео клипийг цацлаа

20/08/2025

“House of Guinness” цувралын нээлтийн тов зарлагдлаа

20/08/2025

“Plave” хамтлаг мансууруулах бодисын эсрэг хөдөлгөөнд нэгдлээ

20/08/2025

Японы Токио “ажил+амралт”-ыг хослуулсан хамгийн шилдэг хотоор шалгарчээ

20/08/2025

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн хөтөлбөр

20/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.