Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Халх эрэгтэй, эмэгтэй хүний уламжлалт хувцас, гоёл чимэглэлүүд
Музей

Халх эрэгтэй, эмэгтэй хүний уламжлалт хувцас, гоёл чимэглэлүүд

Урлаг Урлаг16/03/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Завхан аймгийн музейн угсаатны зүйн танхимд XIX-XX зууны халх эрэгтэй, эмэгтэй хүний уламжлалт хувцас, гоёл чимэглэлийн ховор үзмэрүүд хадгалагдаж байна.

Тус танхимын онцлох дурсгалын нэг нь луу хээтэй, шүрэн нударгатай эрэгтэй халх дээл юм.

Улбар шаргал өнгийн уг дээлийг цагаан чисчүүгээр нударгалж, жижиг шүр сувсаар өнгө уусган цэгэн хуар хээ гарган урласан байна. Дээлийн урт 120 см, өргөн нь 60-90 см. Судлаачдын тайлбарласнаар, халх эрэгтэй дээл нь баруун гар тийш товчилдог, дан эмжээр бүхий дөрвөлжин тавиу энгэртэй, босоо захтай, өргөн урт ханцуйтайгаараа онцлогтой.

Арын хормой урд хормойноос илүү элбэг эсгүүртэй нь морь унах соёлтой холбоотой уламжлалт шийдэл юм. Халх эрэгтэйн үндсэн өмсгөлд дээл, хүрэм, хантааз, бүс, гутал, малгай, чихэвч, цамц, өмд багтдаг.

Музейн сан хөмрөгт хадгалж буй ховор үзмэрийн нэг нь халх эхнэрийн толгойн иж бүрэн мөнгөн гоёл буюу авгай гоёл юм.

Уг гоёлыг Завхан аймгийн Яруу сумын Нийдэн тайжийн гэргий Намжил хэрэглэж байжээ. 1940-өөд оны үед зүүн аймгаас 30 эр хонь, таван шар, таван адуугаар авч байсан энэ гоёлыг 1952 онд музейн үзмэрт бүртгэн авсан байна.

Халх эхнэрүүд нөхөрт гарахдаа үсээ хоёр салаа сүлжиж, нутгийн заншлаар гоёл чимэглэлээр чимдэг. Төв халхын эхнэрүүд үсээ дугуйлж, дунд хэсэгт нь мөнгөн хавчаар, угт нь зууван хавчиг зүүдэг бөгөөд толгой дээрээ үнэт чулуу шигтгээтэй мөнгөн оройвч тавьж, малгай өмсдөг.

Оройвчийн орой онгорхой бол харц хүнийх, битүү хорол чимэглэлтэй бол язгууртан эмэгтэйнх хэмээн ялгадаг байжээ.

Халх эхнэрүүд хоёр тал руугаа дэрийлгэсэн үсэндээ 6-8 мөнгөн хавчаар хавчиж, үсний үзүүрийг туйв бүхий мөнгөн гэрт тогтоодог. Туйв нь үсний үзүүрийг хавчих зориулалттай тусгай хэрэгсэл юм. Мөн тэд энгэртээ гуу зүүдэг уламжлалтай бөгөөд энэ нь сахиус, шүтээнээ дээдлэн хүзүүндээ зүүдэг гоёл юм. Гуу нь мөнгөөр хийсэн оосортой, маанийн үсэг болон үнэт чулуун шигтгээгээр чимэглэдэг байсан ба судлаачдын онцолж байгаагаар ийм төрлийн гууг ихэвчлэн язгууртан эмэгтэйчүүд хэрэглэдэг байжээ.

Эдгээр үзмэр нь XIX-XX зууны үеийн нийгмийн зэрэг дэв, гоёл чимэглэлийн соёл, дархны ур ухааны түвшнийг илтгэсэн үнэт өв бөгөөд Завхан аймгийн музейн сан хөмрөгийг баяжуулсан түүх, соёлын чухал дурсгалууд юм.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

“Хутагт Латтимор хоёр: Тив дамнасан өв” төслийн нээлт болно

07/05/2026
Музей Урлаг

Жамухынх хэмээгддэг алтан бүсийг Эрдэнэсийн санд хадгалдаг

30/04/2026
Музей Урлаг

Архивын Ерөнхий газарт кино, гэрэл зураг, дуу авианы баримтын техникийн музей нээгдлээ

30/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кайли Женнерийг гэрийн үйлчлэгч нь ажлын байрны дарамт, ялгаварлан гадуурхалтын хэргээр шүүхэд өгчээ

07/05/2026

Жеффри Эпштэйний амиа хорлохоосоо өмнө бичсэн захидлыг ил болголоо

07/05/2026

Дэлхийн супер од Жесси зургаадугаар сард Монголд ирнэ

07/05/2026

БНХАУ-ын жүжигчин Цай Сюй Кунь “Met Gala” ёслолын хамгийн гол гурван арга хэмжээнд бүгдэд нь уригдсан анхны ази эрэгтэй боллоо

07/05/2026

“Оргил цаг 4” киноны зураг авалт жүжигчдийн цалингийн маргаанаас болж хойшлогдлоо

07/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.