Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Реппер GEE: Хагас нүцгэн нэг клипэрхүү юм хийснийгээ уран бүтээл гэхэд нь харамсдаг
Оддын амьдрал

Реппер GEE: Хагас нүцгэн нэг клипэрхүү юм хийснийгээ уран бүтээл гэхэд нь харамсдаг

Урлаг Урлаг25/06/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
gr467706995201406251115_copy8319683622014-06-25-12-25[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Реппер GEE- гээ л нэрийг хэлэхээр уншигч та бүхэн таних биз ээ. Тэрбээр "“GEEOMETRY” цомгоо худалданд гарсан мөн "Нарны жим" уран сайхны кинонд тоглосон.

Өөрийгөө урлагийн хүн биш. Зүгээр л амьдралын хүн хэмээн тодорхойллоо.  Нялуун үггүй шулуухан үгээрээ өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэгчдэг тэрбээр "урлагийн хүмүүсийг анзаараад байхад их эмзэг, яриа хөөрөө сайтай, өөр түвшнийх юм шиг санагддаг. Гэтэл би чинь хар яриагаар л өөрийгөө бусдад ойлгуулна.

Нөгөө талаас урлагийн хүнийг дагаж явдаг уран бүтээл гэх ойлголт тань өөрөө асар том зүйл. Миний хувьд уран бүтээл гэхээр “Мандухай цэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” зэрэг “аймаар, аймаар” юмнууд санаанд орно. Яг энэ утгаараа би бол уран бүтээлч биш. Над мэт нь энэ үгийг зүүх нь хэтэрхий хайран, харамламаар зүйл. Хэдэн годгоносон охид гарч ирээд, хагас нүцгэн нэг клипэрхүү юм хийснээ, түүнийгээ уран бүтээл гээд зарлахаар бас л харамсмаар шүү" хэмээн нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.
 
Түүнийг сэтгүүлч мэргэжилтэй гэдгийг фэнүүд нь мэднэ. Мэргэжлийнхээ дагуу хип хопоо туурвиад явдаг гэдэг.  "Амьдралаас мэдрэх хар бараан, гэрэл гэгээтэй өнгө бүрийг өөрийнхөөрөө бичиж, хүнд хүргэж байгаа нь сэтгүүлзүй юм. Гэхдээ дуу бүртээ сэтгүүлзүйн бичлэгийн өөр өөр төрлийг ашиглана. Тухайлбал, эссэ, эргэцүүлэл, шүүмж, эрэн сурвалжлах гээд л явж өгнө дөө. Үндсэн мэргэжлээрээ ажиллаж буй сэтгүүлчдээс ялгаатай тал нь би өөрийн бичлэгүүдээ хөгжмийн аян дээр буулгаж, хүмүүс илүү сонирхож болох тал дээр нь ажиллаж байна. Ердөө л энэ" гэж өөрийнхөө бусдаас онцгойрох талыг хэлсэн юм.
 
Д.Ана
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Ким Кардашъяны “Skims” брэндийн дотуур хувцасны ачаанд кокаин нуусан жолоочид 13 жилийн хорих ял оноожээ

19/05/2026
Оддын амьдрал Урлаг

Шүүхийн шийдвэр Шакирагийн талд гарчээ

19/05/2026
Оддын амьдрал Урлаг

Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ

18/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Женни “Dazed Korea” сэтгүүлийн нүүрийг хагас нүцгэн чимлээ

20/05/2026

“Moving” цувралын хоёрдугаар бүлгийн зураг авалт эхэлжээ

20/05/2026

“Попын Дарь эх” Шер өнөөдөр 80 нас хүрч байна

20/05/2026

Баримтат гэрэл зургийн төлөөлөл Д.Давааням “Алтан гадас” одонгоор шагнууллаа

20/05/2026

Т.Үжингүнж шилдэг таван моделийн нэгээр шалгарлаа

20/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.