Yл таних бүсгүй минь, чи надад дотоод сэтгэлээ нээж маш санамсаргүйгээр далдаас харилцах болсноо хувь заяа гэж боддог уу. Хэзээ нэгэн цагт би ингэж л танилцаж, бие биендээ оюун санааны хүч өгөх байсаан гэж бодож болох л доо. Эсвэл энэ талаар ерөөсөө анзаараагүй байж болно. Яагаад гэвэл аливаа юмс дандаа л санаатай, санамсаргүй хоёрт оршдог.
Нэгэн бодлын санаатай нөгөө бодлын санамсаргүй юм даа. Тэгэхээр бид хоёрын энэ нууцлаг холбоо, сэтгэл санааны далдын хийсвэрлэл хувь заяатай минь хэрхэн холбогдох бол гэж чи асуухыг хүсэж байж ч мэднэ. "Бүх юм урсан өнгөрч байдаг учраас аливаа юм оршин байхын зэрэгцээ бас эс оршино Тиймээс бидний энэ харилцаа ч тодорхой цаг хугацаа, тодорхой орон зай/ орших юм гэвэл чи эргэлзэхгуй бизээ. Энэ бол бидний хувь заяаны шугам руу орж ирсэн хэсэгхэн хором л доо. Чи тэр өдөр электрон шуудангийн хаягаар над руу хандаагүй бол би иймэрхүү санаархал ирж л байдаг гэж бодоод анзааралгүй өнгөрөөх бол энэ сайхан хормыг алдах байсан. Yнэхээр шүү бүсгуй минь. Тэгэхээр "Төрсөн өдрийн төөрөг гарсан өдрийн гариг мэднэ' гэдэг хувь заяаны голч шугам болох төөрег тавилангаас гадна энэ хооронд чамд тохиолдох санамсаргуй болоод зайлшгүй хормуудыг мэдэрч хамгийн шийдвэртэй зөв алхмуудыг хийгээсэй гэсэндээ би энэ захидлыг бичиж байна. Бурхан Буддагийн номлолд үйл лай хийгээд ереөл тавиланг биднээс үл шалтгаалан од эрхэсийн нөлөөллийн хүчин дор шийдэгддэг гэж номлодог. Yүнийг би зарим нэг талаар зөвшөөрнө. Yнэхээр хувь заяа цаанаасаа зурагдсан мэт.
Түүнийг санаснаараа хөдөлгөж дийлэхгүй юм шиг байдаг л даа. Тухайлбал чи царай муутай төрсөн бол чиний амьдрал одоогийнхоос өөр байх л байсан. Эсвэл аливаа юманд зөв чанд шийдвэр гаргаж чаддаггүй байсан бол хувь заяа чинь өөрөөр эргэх байсан. Чиний царайлаг, ухаалаг төрсөн нь удамшлынх. Yүнийг чи өөрчилж чадахгүй. Өнөө үед гоо сайхны мэс заслаар царай муутай хүн ч гоё хөөрхөн болж болно гэж чи хэлэх байх л даа. Гадна төрхөө еөрчилж чадлаа ч эцэг эхийнхээ өгсөн оюун санааг өөрчлөх боломжгүй юм. Энэ бол мөнөөх хэзээ ч хааш нь ч эргүүлж боломгүй хувь тавилан мөн. Тэгтэл хунээс өерөөс нь хамаарахгүй үйл явдлууд хувь тавиланг өөрчилж байх нь олонтаа. Yүнийг чи анзаараагүй байж болно. Анзаараагүй учраас миний энэ санааг дэмжихгүй байхыг" би үгүйсгэхгүй л дээ. Энд би хувь хүн төдийгүй хүний оршин тогтнодог нийгэм, бүр орчлон ертөнц хүртэл хувь тавилантай байдаг. Энэ нь зайлшгүй ба санамсаргүйгээр хүний хувь заяанд нөлөөлдөг гэдгийг хэлэх гэсэн юм. Хэрвээ сайтар тунгаан ажиглавал нийгмийн хөгжлийн олон олон үйл явц, хүний хувь тавиланд нөлөөлж байгааг мэдрэх боломжтой л доо. Би саяхан нэг ном уншлаа. Тэр зохиолын гол баатрын нэрийг Намжилмаа гэдэг тэр үнэхээр сэтгэл булаам эмэгтэй. Түүний тунамал хар нүд, нумалсан өтгөн хөмсөг, гунхсан сайхан биеийг эргэж харахгүй өнгөрөхийн аргагүй.
Тэрбээр хайрт хүнээ ардын цэрэгт мордуулахдаа мөнөөх л сайхан нүдээрээ нар хирттэл мишээж, цагаан сүүнийхээ дээжийг өргөөд үлдсэн. Энэ үе бол түүний сэтгэл сүү шигээ цагаахан аз жаргалаар бялхаж байлаа. Гэвч хар дайнаас хань нь эргэж ирсэнгүй. Энэ дайн түүний амьдрал болоод ариун сайхан сэтгэлийг орвонгоор нь эргүүлж орхих юм. Yүнээс хойш Намжилмаа бүсгүйн зовлонт хүнд амьдралын жилүүд ургэлжилнэ. Хоёр өнчин хүүхэдтэй хүний бүсгүй үр-амьдралын шуурга, давалгааг сөрж, сэлж гарахад ямар хэцүү байх нь ойлгомжтой. Өрөвдөлтэй хүнд амьдрал, дэндүү сайхан сэтгэл байсан. "Могой боолт" гэдэг нь номыг чи уншаарай. Дайн болоогүй бол Намжилмаагийн амьдрал ямар байхыг чи бод доо. Дайныг Намжилмаа урьж залж авчраагүй. Тэгэхээр дайн бол түүний хувь заяа яав ч биш. Би ингэж л бодсон. Чи ч гэсэн дайн бол түүний хувь заяа биш гэдэгт эргэлзэхгүй байх аа. Бас энэ нийгэмдээ гайгүй сайн бүтээл туурвисан миний найз эрдэмтний бие муудаж гадаадад эмнүүлэх боллоо, Мэдээж асар их мөнгө хэрэгтэй болох нь ойлгомжтой. Yүнийг бидэн шиг социализмын үеийн сэхээтнүүд гаргаж чадах билүү. Ёстой л санасны гарз гэгч нь болно биз дээ. "Багшийг мушгивал эрдэм гарна. Бандийг мушгивал баас гарна" гэсэн үг байдаг даа. Yнэхээр миний нөхрөөс эрдэм л гарах байсан. Харин түүний шавь мөнгө гаргасан. Багшийгаа гүйцэж түрүүлэх байтугай хормойд нь чирэгдэж яваа банди яагаад мөнгөтэй болов. Энэ бол бас л манай нийгмийн оюуны үнэлгээний доод түвшин, эдийн засгийн бодлого, мөн чанар. Санамсаргүй хувь тавилангийн эргэлт юм. Yүнийг нийгмийн хөгжлөөс шалтгаалах хувь заяаны нөлөөлөл гэвэл чи зөвшөөрөх үү. Тухайн нийгмийн зайлшгүй ба санамсаргүй үйлдлүүд хүний хувь заяаг ийнхүү өөрчлөхөөс гадна ихэнх тохиолдолд хэсэгхэн хормоос шалтгаалах зүйл маш их байдаг. Та ямар хормын тухайн яриад байнаа гэж магадгүй. Тухайлбал Клеопатрагийн хамар их муухай байсан бол ертөнц маш ондоо байх байсан. Бонапартын цэргийн их буу арван минут хожимдоогүй байсан бол Франц болон Налолеоны хувь заяа, Европын хувь заяа ч өөр байх байсан. Анд нөхөр Чингис Жамух хоёр адуу хонины бэлчээрээс болж тэр өдөр салж нүүгээгүй бол Монголын эзэнт улсын хувь заяа ч өөр байж болох.
Хэрвээ Монгол улсын ухаант хөвгүүн Ш. Отгонбилэгийн сууж явсан онгоцны жолооч хормын төдий буруу шийдвэр гаргаж суулт хийгээгүй бол Отгонбилэгийн болон бусад олон сайхан хүмүүсийн хувь заяа гэнэт эргэхгүй байсан. Маш санамсаргүй юмнаас хүний хувь заяа өөрчлөгдөне. Яг л хар дарсан зүүд шиг. Магадгүй чи миний хэлснийг үгүйсгэж, тийм л төөрөгтэй байсан. Отгонбилэгийн шороо тэнд л пурхийсэн гэж маргаж болох л доо. Дайн дажин, байгалийн гамшиг, осол эндэгдэлтэй адил эргэлт гардаг. Би чамд нэг түүх яръя. Хэдэн жилийн өмнө би нэг эмэгтэйтэй дотно харьцаа тогтоохыг хүслээ. Нилээд чармайлт гаргасан хэдий ч амжилт муутай. Yнэндээ бол итгэл алдарч байлаа. Зөөлөн бороо шивэрсэн нэг л намуухан дүнсгэр орой байсан юм. Магадгүй, тэр хаврын анхны бороо ч байсан байж мэднэ. Орой хамт хооллож байхдаа бүсгүйн харцанд намайг хүндэтгэсэн зөөлөн өнгө илрээд ирэхийг би ажихдаа ялалт тун ойрхон ирснийг мэдэрсэн Юунаас болж тэр харц уярч зөөлөрснийг мэдэх аргагүй. Миний яриа ч юм уу, гарын хөдөлгөөн, харц ч юм уу, эсвэл гадаа шиврэх борооны намуухан чимээ, ярианы өнгө аястай дүйцсэн ч байж болно. Эсвэл бүсгүй маань гэр орон, ажил дээрээ тавгүйтсэнээс болж миний урилгыг хүлээн авсан байхыг үгүйсгэх аргагүй юм, Ямар ч байлаа гэсэн тэр орой бид хамт суугаагүй бол, тэр хормыг зөв ашиглаагүй бол би ялалтанд хүрэхгүй байсан. Тэгэхээр хэсэгхэн агшин ч санамсаргүй явдал ч хүний хувь заяаг өөрчилж болдог юм гэдэгтэй чиний санаа нийлэх байхаа. Хувь заяагаа хөтөлж санасандаа хүрэхэд хэтэрхий оройтжээ гэж олон хүн харамсан боддог. Эсвэл заяа төөргөөрөө л болог гээд амьдралаа зөнгөнд нь орхиж гэлдэрдэг. Ингэх хэрэггүй ээ. Хэдийгээр хүн байгалийн нэг хэсэг болоод түүний хуулинд захирагддаг ч өөрийгөө таньж, өөрийгөө жолоодохыг хичээгээд үз гэвэл чи лав зөвшөөрнө байхаа. Хүн адгууснаас онцгойрох гоц ялгаа нь өөрийгөө жолоодож, ирээдүй хойчоо төсөөлж, бас мөрөөддегт оршино.
Хонгорхон бүсгүй минь. Хэтэрхий оройтжээ гэж битгий л хэлээрэй. Аливаа юмыг эргэлзэлгүй бас хойшлуулалгүй шийдэж байгаарай. Тэгвэл чиний амьдрал илүү сонирхолтой байх болно Өчуүхэн хором ч гэлээ чамд аз жаргал бэлэглэдэг юм шүү. Баяртай. Чамайг үнсье. Тэгвэл хувь заяаны энэхүү хормын нэгээхэн хэсэг болох зовлон жаргал аль аль нь маш харьцангуй юм л даа.
www.URLAG.mn