Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Талийгаач Ким Сэ Роны гэр бүлийн гишүүн амиа егүүтгэхийг завджээ
Оддын амьдрал

Талийгаач Ким Сэ Роны гэр бүлийн гишүүн амиа егүүтгэхийг завджээ

Урлаг Урлаг18/03/2026Шинэчлэгдсэн:18/03/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнгөрсөн оны хоёрдугаар сарын 16-ны өдөр жүжигчин Ким Сэ Рон өөрийн гэртээ амиа егүүтгэн нас барсан билээ. Түүний нас барахаасаа өмнө тоглосон “Before We Knew” кино нээлтээ хийх үед талийгаачийн гэр бүлээс хүн ирээгүй бөгөөд түүний гэр бүлийн нэг гишүүн жүжигчин Ким Сү Хёнтой хийж буй хууль эрх зүйн маргаанаас үүдэн өөрийн амиа егүүтгэхийг завдсан тул ийнхүү нээлтийн ёслолд очиж чадаагүй тухай дурдсан байна.

Тухайн гэр бүлийн ойрын эх сурвалжийн мэдээлснээр “Түүний гэр бүлийн цорын ганц хүсэл бол Ким Сү Хён бүх баримтыг хүлээн зөвшөөрч, талийгаачаас чин сэтгэлээсээ уучлалт хүсэх явдал. Ким Сү Хён болон түүний хуулийн багийнхан хуурамч нотлох баримт үйлдэн худал мэдээлэл тарааж, энэ нь талийгаачийн гэр бүлийнхэнд тэвчихийн аргагүй өвдөлт учруулсан. Хоёр жилийн өмнө тэднийг харилцаатай байсан тухай үнэнийг тэд үгүйсгэсэн. Хохирол барагдуулах явцад Ким Сү Хёны агенилагаас авсан арга хэмжээ нь тухайн гэр бүлийг улам бүр хохироосон.

Тухайн гэр бүлийн гишүүн анх удаа амиа егүүтгэх оролдлого хийж байгаа юм биш. Түүний гэр бүлийн эсрэг гүтгэлэг, доромжлол зэргийг нэн даруй зогсоох хэрэгтэй” гэжээ.

Талийгаачийн гэр бүлийнхэн Ким Сү Хён болон Ким Сэ Рон нарыг 2016 оноос буюу Ким Сэ Роныг 15 настай байхаас эхлэн таван жилийн хугацаанд харилцаатай байсан хэмээн мэдээлээд буй. Тиймээс Ким Сү Хён энэхүү үйлдэлдээ олон нийтийн өмнө чин сэтгэлээсээ уучлалт хүсэх ёстой хэмээн үзэж байгаа аж.

Энэ тухайд Ким Сү Хёны агентлаг тэднийг зөвхөн 2019 оны зунаас эхлэн 2020 оны намар хүртэл буюу Ким Сэ Роныг насанд хүрсний дараа уулзаж эхэлсэн хэмээн мэдэгдсэн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Жастин Тимберлэйк, Жессика Бийл нар хуримынхаа 14 жилийн ойг тэмдэглэжээ

24/10/2026
Оддын амьдрал Урлаг

Рассел Брэндийн шүүх хурлын үеэр дөрөв дэх эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж мэдүүлжээ

23/10/2026
Оддын амьдрал Урлаг

Дрю Бэрримор тэтгэвэрт гарах тухай ярив

23/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той

26/10/2026

Өнөөдөр домогт “Харанга” хамтлагийн 37 жилийн ойн өдөр

26/10/2026

“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

26/10/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

26/10/2026

Мартин Скорсезийн шинэ кинонд Леонардо ДиКаприо, Женнифер Лоуренс, Чарли XCX нар тоглоно

25/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.