Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ
Дуу хөгжим

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

Урлаг Урлаг19/03/2026Шинэчлэгдсэн:19/03/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын рок хөгжмийн “Хурд” хамтлаг үүсгэн байгуулагдсаны 35 жилийн ойг угтан Монголын тайзны урлагт шинэ хуудас нээх томоохон уран бүтээлийн төслийг хэрэгжүүлэхээр болсныг албан ёсоор танилцууллаа.

Уг төслийн хүрээнд бүрэн хэмжээний тайзны мюзикл бүтээж, 2026 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо нээхээр төлөвлөжээ.

Тус мюзикл нь Монгол Улсад анх удаа олон улсын жишиг, дэлхийн стандартад нийцсэн мюзиклийг Монголд нутагшуулах, мэргэжлийн өндөр түвшинд үзэгчдэд толилуулах зорилготой. Цаашид уг бүтээлийг Англи, Баруун Европ болон Зүүн Өмнөд Азийн орнуудад тоглуулах урт хугацааны зорилттой байна.

ИБУИНХУ дахь Монгол Улсын Соёлын элч Ж.Өнөрмаа Англи дах продюсераар ажиллаж, дүрийн сонгон шалгаруулалт, дууны болон гэрэлтүүлгийн дизайн, хөгжмийн дуугаралт, инженерийн шийдэл, бүжиг дэглээчээр мэргэшсэн Британийн мастер уран бүтээлчдийг сонгон ажиллуулна. Тэд Монголд уригдан, Монгол уран бүтээлчидтэй хамтран ажиллах хугацаандаа театр, урлагийн салбарын уран бүтээлчдэд зориулсан мэргэжлийн мастер сургалтуудыг зааж, Монголын хөгжмийн театрын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулна. Продюсерын баг Британийн уран бүтээлчдийг 2026 оны дөрөвдүгээр сард зарлахаар төлөвлөж байна.

Мөн дүрийн шалгаруулалтад Британийн мэргэжлийн жүжүгчид уран бүтээлчид болон Монголын сор болсон залуу уран бүтээлчийг шалгаруулан оролцуулах юм байна.

Төслийн Монгол баг:

  • Төслийн санаачлагч: Төрийн соёрхолт “Хурд” хамтлаг
  • Ерөнхий продюсер: Гавьяат жүжигчин Д.Отгонбаяр (Төрийн соёрхолт “Хурд” хамтлагийн гитарчин)
  • Продюсер: Ж.Өнөрмаа (ИБУИНХУ дахь Монгол Улсын Соёлын элч, продюсер)
  • Төслийн менежер, гүйцэтгэх продюсер: О.Мөнхтуул (“Хурд” хамтлаг)
  • Ерөнхий найруулагч: Б.Даваасүрэн (“Про” театрын найруулагч, жүжигчин)
  • Уран сайхны удирдаач: Б.Анхбаатар (“Про” театрын найруулагч, жүжигчин)
  • Хөгжмийн найруулагч: Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Чинбат
  • Зохиолч: Г.Бадамрагчаа
  • Зөвлөх: Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатар

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

К-поп агентлагууд “Coachella”-тай дүйцэх наадам зохион байгуулна

17/04/2026
Дуу хөгжим Урлаг

“Mxrningstar” хамтлаг ирэх сард сонсогчдоо баярлуулна

16/04/2026
Дуу хөгжим Урлаг

Хвасагийн “So Cute” дууны клип 11 сая үзэлт давлаа

15/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“МАД” уран сайхны кино дөрөвдүгээр сарын 24-нөөс үзэгчдэд хүрнэ

19/04/2026

Дуучин D4VD-г баривчиллаа

17/04/2026

“American Pie” киноны од Шаннон Элизабет “OnlyFans”-д нэгджээ

17/04/2026

“Нэтфликс”-ийн үүсгэн байгуулагч “тэтгэвэртээ” гарахаар болжээ

17/04/2026

“Задлаагүй захиа” кино Москвагийн олон улсын кино наадамд өрсөлдөж байна

17/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.