Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Хүн, байгалийн салшгүй холбоог дүрсэлсэн “Тэнгэрийн хэл” үзэсгэлэнг нээнэ
Үзэсгэлэн

Хүн, байгалийн салшгүй холбоог дүрсэлсэн “Тэнгэрийн хэл” үзэсгэлэнг нээнэ

Урлаг Урлаг31/03/2026Шинэчлэгдсэн:31/03/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

МУЭ-ийн гишүүн, “Монгол зураг” нийгэмлэгийн гишүүн, “Шинэ өглөө” нэгдлийн тэргүүн Н.Ринчин-Очир “Тэнгэрийн хэл” бие даасан үзэсгэлэнгээ Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд дөрөвдүгээр сарын 2-нд нээнэ.

Энэхүү үзэсгэлэнд монгол зургийн уламжлалт арга, хэлбэрийг орчин үеийн хэллэгт хөрвүүлж, хүн ба байгалийн салшгүй холбоог дүрслэлийн хэлээр хүүрнэсэн 30 гаруй бүтээл дэлгэх юм.

Түүний бүтээлүүдийг дараах гурван агуулгад хувааж болно. Хөдөлгөөн ба орон зай: Хөдөлгөөний эрчим, орон зайг харуулсан бүтээлүүд багтана.

Үл үзэгдэх оршихуй: Илүү дотогшоо чиглэсэн, сүнслэг ертөнцийн тухай өгүүлнэ. Домог ба түүхэн хэлхээ: Уламжлалт монгол зургийн элементүүд орчин үеийн хэлбэрт шилжиж буй бүтээлүүд багтана.

Өнөөдрийн хэт хурдтай, технологижсон ертөнцөд улс үндэстэн бүр өөрийн соёлын үндэс, дотоод үнэт зүйлс рүүгээ эргэн харах шаардлагатай болжээ. Монголчуудын хувьд, энэ нь эртний уламжлал, байгальтайгаа харилцах ухаан, тэнгэрээ дээдлэх үзэлтэй салшгүй холбоотой юм. Түүний бүтээл бүр нь тэнгэр, газрын дундах оршихуйн нууцыг бэлгэдлээр дамжуулан тайлахын сацуу, үзэгчийг өөрийн дотоод ертөнц рүүгээ өнгийж, амар амгаланг эрэн хайх орон зайд хөтөлнө гэдгийг уран бүтээлч тодотгож байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Ф.С.Торховын “Монгольская палитра” үзэсгэлэнг дэлгэнэ

09/09/2026
Үзэсгэлэн Урлаг

Монголын ардчиллын түүхийг өгүүлэх гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэн АНУ-ын Конгрессын танхимд гарна

09/09/2026
Үзэсгэлэн Урлаг

“Гарц орц” үзэсгэлэн үргэлжилж байна

08/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хён Бин “Made in Korea 2”-т илүү ширүүн төрхтэйгөөр эргэн иржээ

10/09/2026

Брэд Питт ноходтой “ярилцав”

10/09/2026

Майкл Ж.Фоксын Паркинсоны өвчин улам хүндэрсэн ч тэрбээр итгэл найдвар тээсээр байна

10/09/2026

Бенни Бланко Селена Гомесын мөрөөдлийн хуримыг хийсэн гэв

10/09/2026

Мег Райаны “You’ve Got Mail” киноны 90-ээд оны загвар намрын хувцасны чиг хандлагыг тодорхойлж байна

10/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.