Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Хил хязгааргүй” үзэсгэлэнд саатаж, Венецийн үзэсгэлэнд оролцох монгол уран бүтээлчдээ дэмжээрэй
Үзэсгэлэн

“Хил хязгааргүй” үзэсгэлэнд саатаж, Венецийн үзэсгэлэнд оролцох монгол уран бүтээлчдээ дэмжээрэй

Урлаг Урлаг01/04/2026Шинэчлэгдсэн:01/04/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Бүгд Найрамдах Итали улсын Венец хотноо 2026 оны тавдугаар сарын 9-нөөс арваннэгдүгээр сарын 22-ны өдрүүдэд болох “Венецийн олон улсын дүрслэх урлагийн биенналь”-ийн 61 дэх удаагийн үзэсгэлэнд Монгол Улс Үндэсний павильоноороо оролцох гэж байгаа билээ.

Энэхүү үзэсгэлэнд оролцох Монголын уран бүтээлчдийг танилцуулах болон тэднийг дэмжин оролцож буй 20 гаруй уран бүтээлчийн хамтарсан “Хил хязгааргүй / Endless Horizon” сан босгох үзэсгэлэн ХААН галерейд олны хүртээл болж байна.

Урлагийн ертөнцийн олимп хэмээн үнэлэгддэг, дэлхийн хамгийн нэр хүндтэй орчин үеийн урлагийн энэхүү үзэсгэлэн хоёр жил тутамд Венец хотноо зохиогддог уламжлалтай бөгөөд Монголын павильонд “Хил дамнасан холбоосууд: Сүлжилдээн” хэмээх сэдвийн дор уран бүтээлчид бүтээлүүдээ толилуулах юм.

Куратор Ц.Уранчимэг, хамтарсан куратор Томас Эллер нарын удирдлага дор зохион байгуулж буй тус павильонд уран бүтээлч Б.Номин, Г.Гэрэлхүү, Ё.Төгөлдөр, Д. Дорждэрэм нар оролцож, бүтээлээрээ дамжуулан оюун санааны олон янз байдал, хүн ба хүний бус оршихуйн харилцаа, мөн тив дамнасан материал, санаа бодлын урсгалыг хөндөн авч үзэхээс гадна XIII зууны үеийн Marco Polo, Pietro Veglione зэрэг Монголын эзэнт гүрэнтэй холбоотой түүхэн хүмүүсийг сануулж, эзэнт гүрний үеийн сүлжээ холбоосоос өнөөгийн геополитикийн хуваагдлын үе хүртэлх уялдаа холбоог харуулах зорилготой билээ.

Өөрөөр хэлбэл биенналиар дамжуулан, Монгол болон Евразийг хамарсан түүхэн харилцаа холбоог онцлон харуулж, олон зууны турш үргэлжилсэн дипломат харилцаа, худалдаа, соёлын солилцоо нь орчин үеийн уран бүтээлчдийн практикт хэрхэн нөлөөлж ирснийг толилуулах юм.

61 дэх удаагийн Венецийн биеннальд оролцохоор шалгарсан Монголын уран бүтээлчдийг дэмжих “Хил хязгааргүй” сан босгох үзэсгэлэнгийн хаалтын арга хэмжээ 4-р сарын 1-ний лхагва гарагт ХААН Банк цамхгийн 3-р давхар байрлах ХААН галерейд болох тул та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Мөн та бүхэн энэхүү үзэсгэлэнд оролцох монгол уран бүтээлчдээ дэмжихийг хүсвэл уран бүтээлч Ж.Анунаран (91091101), Э.Энхзаяа (80031833) нарт  хандаарай.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Чин зүрхний дэлбээ” хамтарсан үзэсгэлэн аравдугаар сарын 24-нд нээлтээ хийнэ

22/10/2026
Үзэсгэлэн Урлаг

Дэлхийн соёлын голомтод “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнг нээлээ

22/10/2026
Үзэсгэлэн Урлаг

Зураач П.Байгаль “Дээд эс” бие даасан зургаа дахь үзэсгэлэнгээ нээлээ

18/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Монгол” арт галерей Олон улсын арт фэйрт дөрөв дэх жилдээ оролцож байна

26/10/2026

Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той

26/10/2026

Өнөөдөр домогт “Харанга” хамтлагийн 37 жилийн ойн өдөр

26/10/2026

“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

26/10/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

26/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.