Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Тулааны талбар дээрх “үзэсгэлэн гоо” жанжинтай кинонуудыг эсэргүүцэж байна
Кино

Тулааны талбар дээрх “үзэсгэлэн гоо” жанжинтай кинонуудыг эсэргүүцэж байна

Урлаг Урлаг07/04/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хятадын Үндэсний радио, телевизийн захиргаа кино урлагт эрүүл гоо зүйг төлөвшүүлэх симпозиум зохион байгуулав. Энэ хүрээнд хэт гоё сайханд төвлөрөхийн оронд чанартай зохиол бичиж, жүжиглэх ур чадварт анхаарлаа хандуулахыг уриалж байна.

Хятадын сүүлийн үеийн кинонууд дээр цус нөжтэй тулааны талбарт буй өө сэвгүй цасан цагаан төрхтэй жанжидыг харуулах болсон. Үүнийг цахим орчинд үзэгчид шүүмжилж, кино үйлдвэрлэгчид гадаад төрхийг хэт шүтэж байна гэсэн юм.

“Pursuit of Jade” киноны хэв маяг ялангуяа олны шүүмжлэлийг ихээхэн дагуулсан. Тус кинонд 10 гаруй жил дайн тулаанд оролцож яваа ахмад дайчин Жан Линхэ гэж гардаг. Гэвч Жан Линхэ олон жил дайн байлдаанд оролцсон шинжгүй шаазан шиг төрхтэй, зузаан нүүр будалттай, намирсан үстэй, гялалзсан хуяг дуулгатай байдаг. Энэ дүр төрхнөөс нь болоод олон нийт түүнд “Foundation General” буюу “Суурь кремтэй жанжин” гэсэн хоч өгсөн юм. Тэр байтугай “Хэрвээ тулаан өглөөний 06:00 цагт эхэлбэл жанжин үүрээр 04:00 цагт сэрээд нүүрээ буддаг”, “Цэргүүд ээ, жанжины суурь крем арилчихлаа. Ухраад тулаанаа маргааш үргэлжлүүлье” гэх зэрэг хөгжилтэй сэтгэгдлүүд ч цахим ертөнцөд таржээ.

Олон нийт түүний дүр төрхийг 2012 оны Петер Хогийн дүртэй харьцуулснаар маргаан улам дэвэрсэн байна. Петер Хо 2000 жилийн өмнөх домогт захирагч Сян Юйгийн дүрийг бүтээхдээ орчин үеийн шүтээн болсон гоо үзэсгэлэнт төрхийг гаргаагүй. Харин ч эсрэгээрээ Петер Хо шороо тоосонд халтартаж, цусанд будагдсан, хуяг дуулга нь элэгдсэн, ядарсан, ширүүн харцтай байдаг. Ийм бодит мэт дүрслэл үзэгчдэд илүү хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг. Тэднийг харьцуулснаас хойш Петер Хогийн цахим платформ дахь дагагчдын тоо ч эрс өссөн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Мартин Скорсезийн шинэ кинонд Леонардо ДиКаприо, Женнифер Лоуренс, Чарли XCX нар тоглоно

25/10/2026
Кино Урлаг

Том Хэнкс 14 жилийн дараа Бродвейн тайзнаа эргэн ирнэ

25/10/2026
Кино Урлаг

ФОТО: “Сайн уу, амьдрал минь: Зүрх уучил” МУСК-ны нээлтээс

25/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Монгол” арт галерей Олон улсын арт фэйрт дөрөв дэх жилдээ оролцож байна

26/10/2026

Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той

26/10/2026

Өнөөдөр домогт “Харанга” хамтлагийн 37 жилийн ойн өдөр

26/10/2026

“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

26/10/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

26/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.