Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Соёлын элч, уран бүтээлч Ц.Ган-Эрдэнэ “Мөнх тэнгэрт” үзэсгэлэнгээ дэлгэнэ
Үзэсгэлэн

Соёлын элч, уран бүтээлч Ц.Ган-Эрдэнэ “Мөнх тэнгэрт” үзэсгэлэнгээ дэлгэнэ

Урлаг Урлаг10/04/2026Шинэчлэгдсэн:10/04/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол-Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Соёлын элч, уран бүтээлч Цэндийн Ган-Эрдэнэ “Мөнх тэнгэрт” бие даасан үзэсгэлэнгээ 2026 оны тавдугаар сарын 8-наас зургаадугаар сарын 13-ны хооронд “Чингис хаан” Үндэсний музейд толилуулна.

Ц.Ган-Эрдэнэ нь 2001 онд Соёл, урлагийн их сургуулийн харьяа Дүрслэх урлагийн дээд сургууль, 2010 онд ХБНГУ-ын Мюнстер хотын Дүрслэх урлагийн академийг тус тус дүүргэсэн,  Улаанбаатар болон ХБНГУ-ын Мюнстер хотод ажиллаж, амьдардаг уран бүтээлч юм.

Монгол Улсын Соёлын элчээр 2022 оноос ажиллаж байгаа Ц.Ган-Эрдэнийн уран бүтээлд тэнгэр ба газрын хооронд орших орон зай, байгаль ба хүн төрөлхтний харилцан хамаарал, хийсвэр ба бодит оршихуйн заагийн гүн ухааны санааг илэрхийлдэг, уран бүтээлийн гол сэдэв нь тал нутгийн язгуур өв, нүүдлийн соёл, аниргүй тайван орчин байдаг.

“Тэнгэрийн майхан”

Түүний уран бүтээлчийн үзлээр “Хүн нэгэн зэрэг хоёр орон зайд оршдог.” Нэг нь бие махбодын бодит ертөнц, нөгөө нь оюун санаа, төсөөлөл, итгэл бишрэл, дурсамжаас бүрдэх дотоод ертөнц. Энэхүү дотоод оршихуй усны мандалд эсвэл сүүдэрт тусахдаа тусгалын биет бус чанараар дамжин зөн совин, сэтгэлийн гүн гүнзгий хэмжээсийг ил тод болгодог.

“Хаалга”

2009 оноос эхлэн Ц.Ган-Эрдэнийн уран бүтээлд “Тусгал” хэмээх ойлголт гол байр суурь эзэлж, хүний дотоод бодол, итгэл үнэмшил, хүсэл найдвар зэргийг бодит ертөнцтэй холбон илэрхийлдэг болсон. Ингэснээр хийсвэр мэт орших дотоод ертөнцийг “Дээд тэнгэр”-ийн үзэлтэй уялдуулан, хүний оршихуйн мөн чанарыг зогсолтгүй урсах цаг хугацаа, мөнх оршихуй, эртний монголчуудын тэнгэр шүтэх үзэлтэй холбон харуулдаг юм. Энэ төрлийн уран бүтээл голлосон “Салхинд хийссэн хамхуулын үг” бие даасан үзэсгэлэнгээ 2023 оны зун монголчуудын хүртээл болгож байв.

“Харуулын цамхаг”

Түүний бүтээлүүд Германы Art Karlsruhe олон улсын үзэсгэлэнд 10 гаруй жилийн турш амжилттай оролцсон бөгөөд Германы Museum Burg Vischering, Art Collection Henkell, VHV Holding Group, Итали дахь Art Collection Benetton зэрэг цуглуулгад хадгалагддаг.

Мөн бие даасан болон хамтарсан 200 гаруй үзэсгэлэнг ХБНГУ-ын нэр хүндтэй музей, галерей, Нью-Йоркийн UN Headquarters, KIAF Korea, SCOPE Basel International Art Fair зэрэг газарт зохион байгуулж, Нидерланд, Дани, БНСУ, Косово, Монгол Улс зэрэг орны нэр хүндтэй музей, галерейд үзэсгэлэнгүүдээрээ амжилттай оролцсон. Тэрбээр уран бүтээлээрээ Германы олон улсын нэр хүндтэй шагналуудыг хүртэж байв.

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг нь Монгол Улсын Соёлын элч, уран бүтээлч Ц.Ган-Эрдэнийн “Мөнх тэнгэрт” үзэсгэлэнгийн мэдээллийн түншээр ажиллаж байгаа юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Алс газар сурахаар одогсод: 100” тусгай үзэсгэлэнд 300 гаруй үзмэр дэлгэжээ

16/04/2026
Үзэсгэлэн Урлаг

Уран бүтээлч Д.Дорждэрэм ес дэх бие даасан үзэсгэлэнгээ гаргана

15/04/2026
Үзэсгэлэн Урлаг

‘Алс газар сурахаар одогсод: 100’’ үзэсгэлэн нээнэ

14/04/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Алла Пугачева 77 насны төрсөн өдрөө Кипрт цомхон тэмдэглэлээ

16/04/2026

“Аангийн домог: Сүүлчийн агаарын шидтэн” кино нээлтээ хийхээсээ өмнө олон нийтэд задарлаа

16/04/2026

“Намайг дагуулаад яваач” драмын жүжгийг үзэх ТАВАН шалтгаан

16/04/2026

“Mxrningstar” хамтлаг ирэх сард сонсогчдоо баярлуулна

16/04/2026

39 дэх удаагийн “Номын баяр”-ын тов гарлаа

16/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.