Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Лана Дель Рей Жеймс Бондын шинэ тоглоомын дууг дууллаа
Кино

Лана Дель Рей Жеймс Бондын шинэ тоглоомын дууг дууллаа

Урлаг Урлаг17/04/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Алдарт дуучин Лана Дель Рей Жеймс Бондын ертөнцөд нэмэгдэж, “007 First Light” видео тоглоомын албан ёсны theme дууг дуулж, хөгжмийн зохиолч Дэвид Арнолдтой хамтран ажиллажээ.

“007 First Light” нь тагнуулч Жеймс Бондын залуу нас, анхны даалгавруудыг өгүүлэх шинэ гарал үүслийн түүхээр бүтээгдэж буйгаараа онцлог. Энэ нь Бондын дүрийг илүү шинэлэг өнцгөөс харуулах зорилготой.

Тоглоомыг “IO Interactive” хөгжүүлж байгаа бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирал Хакан Абрак: “Лана Дель Рей болон Дэвид Арнолд нарын хамтын ажиллагаа Бондын уур амьсгалыг төгс илэрхийлж, шинэ өнгө төрх авчирсан” гэжээ. Жеймс Бондын theme дуунууд үргэлж кино, тоглоомын хамгийн чухал хэсэг байсаар ирсэн. Харин энэ удаа Ланагийн уянгалаг, атмосферик хоолой, Дэвидийн сонгодог Бонд стилийн хөгжим хослон “First Light” дууг бүтээжээ. Дэвид энэ талаар “Бондын хөгжим цар хүрээ, нууцлаг байдал, драмыг нэгэн зэрэг илэрхийлэх ёстой. Лана энэ уламжлалыг хадгалж, шинэ мэдрэмж нэмсэн” гэж хэлсэн байна.

“007 First Light” тоглоом 2026 оны тавдугаар сарын 27-нд худалдаанд гарна. Урьдчилсан захиалга өгсөн хэрэглэгчдэд deluxe upgrade бэлэглэхээр төлөвлөсөн гэнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Кори Хокинс “Range Media Partners”-тай гэрээ байгууллаа

20/08/2026
Кино Урлаг

Дольф Лундгрены хорт хавдартай тэмцсэн хүнд үеийг өгүүлэх баримтат кино үзэгчдийн хүртээл болно

20/08/2026
Кино Урлаг

Жо Ин Соны тоглосон бүтээлүүд олон улсын кино наадмуудад өрсөлдсөөр байна

20/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт, зураач Цагааны Сүхээ таалал төгслөө

21/08/2026

Монголын хувцас загварын салбарынхан тогтвортой, хариуцлагатай хэрэглээг уриалав

21/08/2026

Адал явдалт, тусгай сонирхлын аялагчдыг татах боломжтой

21/08/2026

Кори Хокинс “Range Media Partners”-тай гэрээ байгууллаа

20/08/2026

Дольф Лундгрены хорт хавдартай тэмцсэн хүнд үеийг өгүүлэх баримтат кино үзэгчдийн хүртээл болно

20/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.