Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Fifty” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарыг дуустал үргэлжилнэ
Үзэсгэлэн

“Fifty” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарыг дуустал үргэлжилнэ

Урлаг Урлаг23/04/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Зураач Л.Амарсанаа бие даасан тав дахь бие даасан үзэсгэлэнгээ “Fifty” нэртэйгээр дэлгэж байна. Энэхүү үзэсгэлэнд усан будгийн 50, ширхэг зураасан зургийн 50, ширхэг каллиграф болон бусад төрлийн 50 гээд нийтдээ 150 орчим бүтээлээ дэлгэсэн байна.

Зураач Л.Амарсанаа нь 1994-1999 онд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, профессор багш Я.Оюунчимэгийн урланд суралцаж, зураасан зургийн мэргэжлийн боловсрол эзэмшсэн. Түүний багш Я.Оюунчимэг нь Монголын зураасан зураг, усан будгийн нэрт мастер бөгөөд олон шавь бэлтгэсэн, улсын сан хөмрөгт бүтээлүүд нь хадгалагдсан нэр хүндтэй уран бүтээлч юм. Түүнчлэн тэрбээр дотоод, гадаадын 20 гаруй оронд зохион байгуулагдсан үзэсгэлэн, арга хэмжээнд оролцож, Монголын дүрслэх урлагийг олон улсад сурталчлахад бодит хувь нэмэр оруулж буй.

“Fifty” үзэсгэлэн нь уран бүтээлчийн оюутан үеэс эхлээд өнөөг хүртэлх 30 жилийн уран бүтээлийн дээжийг багтаасан, зураасан зургийн төрөл бүрийн техник, арга ажиллагааг харуулсан, төмөр бар, модон бар, хулдаасан бар, монотип, бэхэн зураг, уран бичлэг зэрэг өргөн хүрээтэй төрлүүдийг нэг дор цогцлоосон гэдгээрээ онцлог.

Л.Амарсанаа уран бүтээлдээ багшаасаа өвлөсөн арга барил, зохиомжийн шийдэл, дүрслэлийн онцлогийг шингээж, цаашид залуу үе, оюутнуудад зураасан зургийн урлагийн үнэ цэнэ, мэргэжлийн давуу талыг таниулахыг зорьж байна.

“Fifty” үзэсгэлэн энэ сарыг дуустал Монголын урчуудын эвлэлийн уран зургийн галерейд үргэлжилнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Уран барималч Ө.Бүрэнжаргал “Халдвар” үзэсгэлэнгээ “Хаан” галерейд дэлгэлээ

11/05/2026
Үзэсгэлэн Урлаг

Монгол, Германы соёлын өдрүүдийг “Мөнх тэнгэрт” үзэсгэлэнгээр нээв

11/05/2026
Үзэсгэлэн Урлаг

“Ухаарахуй, урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэн дэлгэлээ

09/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Бөөгийн домог” Швейцарт хэвлэгдлээ

13/05/2026

Венецийн биеннальд Монгол Улсын павильоныг нээлээ

13/05/2026

Өнөөдөр “Про” театрын жүжигчин Э.Буд-Эрдэнийн төрсөн өдөр

13/05/2026

ФОТО: “Д.Нацагдорж ба түүний нөхөд” соёл, урлагийн үдшээс

13/05/2026

Реппер ThunderZ “ТЭНГРИ” тоглолтдоо 50 дууг амьд хөгжимтэйгөөр сонордуулна

13/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.