Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Эрхүүгийн зураачид монгол орныг дүрсэлсэн бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргав
Үзэсгэлэн

Эрхүүгийн зураачид монгол орныг дүрсэлсэн бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргав

Урлаг Урлаг24/04/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол, Оросын дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойд зориулсан “Монгол орон Эрхүүгийн зураачдын нүдээр” уран бүтээлийн үзэсгэлэнг энэ сарын 16-нд ОХУ-ын Эрхүү хот дахь В.С.Рогалийн нэрэмжит урлагийн төвд нээлээ.

Тус үзэсгэлэнд Эрхүү хотын 14 зураачийн 1972-2024 онд бүтээсэн 60 гаруй уран зураг, зураасан зургийн бүтээлийг дэлгэн үзүүлж байгаа бөгөөд ьавдугаар сарын 28-ныг хүртэл олон нийтийн хүртээл болох юм.

Энэхүү үзэсгэлэн нь Монгол, Оросын уран бүтээлчдийн олон жилийн хамтын ажиллагааны үр дүнг харуулж буйгаараа онцлогтой. Тодруулбал, 1972 онд Эрхүү хотын Зураачдын холбооны дарга Виталий Сергеевич Рогалийн санаачилгаар “Найрамдлын замаар” уран бүтээлийн хамтарсан аяллыг зохион байгуулж, үр дүнд нь бий болсон бүтээлүүдээр хоёр улсад үзэсгэлэн гаргажээ. Энэ нь цаашид өргөжин Москва болон хамтын нөхөрлөлийн бусад орныг хамрах болсон байна.

Анхны аялалд ОХУ-ын А.И.Алексеев, А.Г.Костовский, Б.Т.Бычков нарын зураачид болон урлаг судлаач С.Н.Баранова нар оролцож, монгол орноор 10 хоног аялж судалгаа хийсэн нь тэдний уран бүтээлд монгол сэдвийг гүнзгий тусгах суурь болжээ.

Мөн 2002 онд Эрхүүгийн урлагийн коллеж Монголын Дүрслэх урлагийн дээд сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар уран бүтээлчдийн харилцаа шинэ шатанд гарч, жил бүр хамтарсан уран бүтээлийн аялал, сургалт, хичээлийг Монгол Улс болон Эрхүү хотод зохион байгуулж ирсэн байна. Энэ хамтын ажиллагаанд урлаг судлаач И.Г.Федчина, зураач В.Н.Бешнов нар чухал хувь нэмэр оруулжээ.

Үзэсгэлэнг нээх ёслолд Монголын урчуудын эвлэлийн Ерөнхийлөгч А.Сонинбаяр, Төрийн шагналт уран барималч Ц.Амгалан, урлаг судлаач О.Сосор нар оролцож, Буриадын Зураачдын холбооны үйл ажиллагаатай танилцан, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон талаар МУЭ-ээс мэдээлэв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

ФОТО: “Бие биедээ тусах гэрэл” үзэсгэлэнгээс

03/06/2026
Үзэсгэлэн Урлаг

“Буддизм ба шинжлэх ухаан” үзэсгэлэн нээлтээ хийлээ

03/06/2026
Үзэсгэлэн Урлаг

“Бие биедээ тусах гэрэл” үзэсгэлэн нээлтээ хийнэ

02/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Карл Лагерфельдийн муур гэрээслэлийн дагуу өв хөрөнгөө авч чадаагүй

06/06/2026

Жүжигчин Жэймс Хэнди найз эмэгтэйхээ хүүгийн гарт амиа алджээ

06/06/2026

Зургаадугаар сард нээлтээ хийх кинонууд

06/06/2026

Өнөөдөр “Про” театрын үүсгэн байгуулагчдын нэг, жүжигчин Б.Билгүүний төрсөн өдөр

06/06/2026

“Зочид буудлын эзэн” олон ангит кино дахин үзэгчдийн хүртээл болж эхэллээ

06/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.