Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Попын хааны намтар киноны талаар шүүмжлэгчид юу хэлэв
Кино

Попын хааны намтар киноны талаар шүүмжлэгчид юу хэлэв

Урлаг Урлаг27/04/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Попын хааны намтарчилсан кино болох “Michael” кино энэ өнгөрсөн баасан гарагт кинотеатруудад нээлтээ хийгээд буй.

Киноны гол дүрд Майклын төрсөн ах Жермен Жексоны хүү Жафар Жексон тоглосон юм.

Шүүмжлэгчид Жафар Жексоний дүр бүтээлт маш үнэмшилтэй, дуу бүжгийн хэсгүүд, тайзны үзүүлбэрүүд гайхалтай. Харин кино Майклыг “хэт цэвэрхэн” харуулсан. Хүнд, маргаантай асуудлуудыг орхигдуулж зарим хэсэг “өнгөцхөн мэт байсан” гэж дүгнэж байна.

Антуан Фукуагийн найруулсан энэхүү кино нь талийгаач Майкл Жексоны 1960-аад онд “Jackson 5” хамтлагаас эхэлсэн алдар нэрийн замнал, дэлхийн хамгийн том энтертайнер болсон түүхийг өгүүлнэ.

“Michael” киноны тухай “The Guardian” сэтгүүлд:

“Нэлээд өнгөц кино болжээ. Аав нь түүнийг зодож сэтгэлзүйн дарамтад байлгадаг байсан, хүүхэд насыг мэдрээгүй өнгөрсөн гэдгийг бүрэн харуулж чадаагүй. Мөн зочид буудлын тагтнаас хүүхдээ өргөсөн явдал, мөн хүүхдийн бэлгийн хүчирхийллийн буруутгалуудын талаар гаргасангүй”

“The New York Times” сонинд:

“Кино Жексоны амьдралын хамгийн хүнд асуудлуудыг орхисон. 1984 оны гуравдугаар зэргийн түлэгдэлтийн хагалгааг амжилтын хөдөлгөгч мэт харуулсан ч үүнээс үүдэлтэй өвчин намдаагчийн хамаарлыг огт харуулдаггүй. Кино нь олон хүний биширдэг хүний ялалт, алдар нэрийн түүх болжээ”

“Rolling Stone” сэтгүүлд:

“Энэ бол жинхэнэ намтар кино биш, харин гэгээнтэн Майклын тухай бүтээл. Жафар ахтайгаа маш адилхан, хөдөлгөөн, инээмсэглэл, биеийн уян хатан байдал зэргийг яг дуурайсан. Гэхдээ “Thriller”, “Motown 25”, “Beat It” зэрэг алдартай үзүүлбэрүүдийг яг хуулбарлан харуулах нь бага зэрэг гунигтай мэдрэмж төрүүлсэн”

“The Independent” вэбсайтад: 

“Эцэст нь “түүний түүх үргэлжилнэ” гэсэн тайлбар гарч, үргэлжлэл хийхээр төлөвлөж байгаа юм байна. Кинонд Майкл өвчтэй хүүхдүүдтэй уулзах, Neverland Ranch-ийг дурдсан олон хэсэг орсон. Гэвч Майклыг буруутгаж байсан буруутгалуудыг хэрхэн харуулахыг оролдсон нь ойлгомжгүй” гэж бичжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Мартин Скорсезийн шинэ кинонд Леонардо ДиКаприо, Женнифер Лоуренс, Чарли XCX нар тоглоно

25/10/2026
Кино Урлаг

Том Хэнкс 14 жилийн дараа Бродвейн тайзнаа эргэн ирнэ

25/10/2026
Кино Урлаг

ФОТО: “Сайн уу, амьдрал минь: Зүрх уучил” МУСК-ны нээлтээс

25/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Монгол” арт галерей Олон улсын арт фэйрт дөрөв дэх жилдээ оролцож байна

26/10/2026

Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той

26/10/2026

Өнөөдөр домогт “Харанга” хамтлагийн 37 жилийн ойн өдөр

26/10/2026

“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

26/10/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

26/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.