Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Хувцас загвар»Дэлхийн рекорд шинэчлэхэд “тусалсан” пүүзний үнэ тэнгэрт хадав
Хувцас загвар

Дэлхийн рекорд шинэчлэхэд “тусалсан” пүүзний үнэ тэнгэрт хадав

Урлаг Урлаг29/04/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнгөрсөн ням гарагт өндөрлөсөн Лондонгийн марафон спортын ертөнцийн “халуун сэдэв” болоод буй. Кенийн гүйгч Сабастян Саве марафон гүйлтийн түүхэнд хоёр цагаас дотогш хугацаанд замаа дуусгасан анхны тамирчнаар тодорч, дэлхийн рекордыг 1 цаг, 59 минут, 30 секунд болгосон юм.

Этиопын тамирчин Иомиф Кежелча анхны марафондоо 1 цаг, 59 минут, 41 секунд гүйсэн ч түүхэн амжилтын гэрч болсноор “дөнгөж” хоёрдугаар байр эзэлсэн билээ.

Зохион байгуулагчдын зүгээс албан ёсны бүртгэл дууссаны дараа олон хүн замаа дуусгасныг мэдэгдсэн. Өнгөрсөн жил Нью-Йоркийн марафонд 59,226 хүн замаа дуусгаснаар рекорд тогтоож байсан бол Лондонд 59,830 гүйгч зорилгодоо хүрчээ.

Этиопын тамирчин Тигст Ассефа 2 цаг, 15 минут, 41 секундэд зайгаа дуусгаснаар мөн эмэгтэйчүүдийн марафоны дэлхийн рекорд шинэчилсэн билээ.

Марафоны төрөлд дэлхийн рекорд эзэмшигчид “Adidas” брэндийн шинэ загвар болох “Adizero Adios Pro Evo 3”-ыг өмссөн нь энэ бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөжээ. Лондоны марафоноос хэдхэн хоногийн өмнө цөөн тоогоор худалдаанд гаргасан уг загварын албан ёсны үнэ 500 ам.доллар. Гэхдээ ховор болон эрэлттэй бүтээгдэхүүнийг борлуулдаг StockX дээр уг пүүзний үнэ хэмжээнээсээ хамаарч 1,700 – 5,000 ам.доллар хүрчээ.

Шинэ загварын гүйлтийн пүүз нь өмнөхөөсөө ялгаатай гол зүйл нь нүүрстөрөгчөөс гаргаж авсан “EnergyRods 2.0” гэх улны оронд нүүрстөрөгчийн хосолмол “Lightstrike Pro Evo” зөөлөн ул юм. Энэ улныхаа ачаар Adidas брэндийн түүхэнд хамгийн хөнгөн гүйлтийн пүүз болоод буй.

Тодруулбал Их Британийн дундаж өндөртэй эрэгтэй хүн 8.5 хэмжээтэй буюу бидний мэддэгээр 43 размерын пүүзний жин 97 грамм. Харьцуулахад Nike брэндийн ижил хэмжээтэй Air Force 1 загварын пүүз 465 грамм хүрдэг аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Хувцас загвар Урлаг

Өвлийн олимпын багийн хувцас “Cannes Lions” наадмын шилдгээр шалгарлаа

26/06/2026
Хувцас загвар Урлаг

ФОТО: BTS-ийн Жимин Парисын загварын долоо хоногт “Dior”-ын элч төлөөлөгчөөр оролцлоо

24/06/2026
Хувцас загвар Урлаг

“Anna Cashmere” Лондонд VIP загварын шоугаар шинэ коллекцоо танилцууллаа

24/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Танил уяач” реалити шоу нэвтрүүлэг Монгол HD болон TV8 сувгуудаар үзэгчдийн хүртээл болно

04/07/2026

ШИНЭ КЛИП: Гавьяат жүжигчин, дуучин Л.Банзрагч “Наадмын өглөө”

04/07/2026

“Хүүхэд насанд хүргэх галт тэрэг” баримтат киноны нээлт боллоо

04/07/2026

“Дээлтэй Монгол-2026” наадам энэ сарын 9-ний өдөр болно

04/07/2026

“Чингис хаан” үндэсний музей байгуулагдсан түүхийг өгүүлэх танхимыг нээв

04/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.