Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Жүжигчин Сэм Нилл хорт хавдрыг даван туулж, бүрэн эдгэрснээ зарлалаа
Оддын амьдрал

Жүжигчин Сэм Нилл хорт хавдрыг даван туулж, бүрэн эдгэрснээ зарлалаа

Урлаг Урлаг29/04/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Алдарт жүжигчин Сэм Нилл бараг таван жилийн турш тэмцсэн гуравдугаар шатны цусны хорт хавдраас бүрэн эдгэрснээ албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр Австралийн “7News” телевизэд өгсөн ярилцлагадаа сүүлийн үеийн шинжилгээний хариу “Биед нь ямар ч хавдар үлдээгүй” гэж гарсныг дуулгажээ.

Жүжигчин өмнө нь лимфомын нэг төрөл болох Т эсийн лимфоматай гэж оношлогдож, олон жилийн турш хими эмчилгээ хийлгэж байсан байна. Гэвч эмчилгээ үр дүнгээ өгөхөө болин, байдал хүндэрч эхэлжээ. Энэ үед тэрээр CAR T-cell therapy хэмээх шинэ төрлийн дархлааны эмчилгээний туршилтад хамрагдсан байна. Энэ эмчилгээ нь хүний дархлааны эсийг өөрчилж, хавдрын эсүүдийг устгахад чиглэдэг орчин үеийн дэвшилтэт арга юм.

Шинжилгээний хариу гарсны дараа Нилл “Одоо миний биед ямар ч хавдар алга. Ийм зүйл тохиолдож болдогт үнэхээр баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

“Jurassic Park” цувралд доктор Алан Грантын дүрээр алдаршсан тэрбээр эрүүл мэнд нь сайжирсантай холбоотойгоор дахин уран бүтээлдээ эргэн орох хүсэлтэй байгаагаа илэрхийлж, “Одоо дахин нэг кино хийх цаг болсон байх” хэмээн хэлжээ.

Жүжигчин мөн CAR T-cell therapy-г Австрали даяар илүү өргөн хүрээнд нэвтрүүлэхийг уриалав. Одоогоор энэ эмчилгээ нь зөвхөн тодорхой эмнэлгүүдэд, тодорхой төрлийн хавдартай өвчтөнүүдэд л хийгддэг бөгөөд хувийн эмнэлэгт нэг өвчтөнд хийхэд 600,000 австрали доллароос дээш өртөгтэй байдаг аж.

Сэм Нилл 2023 онд анх өөрийн оношийг олон нийтэд зарласан бөгөөд түүнд 2022 онд, “Jurassic World Dominion” киноны сурталчилгааны үеэр анхны шинж тэмдэг илэрч, хүзүүний булчирхай хавдаж эхэлсэн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Сандра Буллок Брайан Рэндэллийн үхлийн талаар анх удаа илэн далангүй ярьжээ

20/08/2026
Оддын амьдрал Урлаг

Шакира газар хөдлөлтөд өртсөн бүсүүдэд шинэ сургууль барина

19/08/2026
Оддын амьдрал Урлаг

Реппер, продюсер Eminem пүүзнүүдээ дуудлагаар худалдаагаар зарж, орлогоо буяны санд хандивлана

14/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кори Хокинс “Range Media Partners”-тай гэрээ байгууллаа

20/08/2026

Дольф Лундгрены хорт хавдартай тэмцсэн хүнд үеийг өгүүлэх баримтат кино үзэгчдийн хүртээл болно

20/08/2026

Сандра Буллок Брайан Рэндэллийн үхлийн талаар анх удаа илэн далангүй ярьжээ

20/08/2026

Селин Дион тайзнаа эргэн ирэхийн төлөө тэмцэж байна

20/08/2026

Ангелик Киджо Холливудын алдрын гудамжинд одтой болсон анхны Африк уран бүтээлч боллоо

20/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.