Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гэрэл зураг»“Монголын байгалийн шилдэг гэрэл зураг-2026” олон улсын уралдаан зарлалаа
Гэрэл зураг

“Монголын байгалийн шилдэг гэрэл зураг-2026” олон улсын уралдаан зарлалаа

Урлаг Урлаг03/05/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэгээс “Монголын байгалийн шилдэг гэрэл зураг-2026” олон улсын уралдааныг тав дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Монголын Байгалийн Гэрэл Зурагчдын Нийгэмлэг нь 2020 оны аравдугаар сард байгуулагдсан бөгөөд Монголд байгалийн гэрэл зургийг хөгжүүлэх, гэрэл зургаар дамжуулан Монголын үзэсгэлэнт байгаль соёл урлаг, түүх дурсгал, өв уламжлалыг  олон нийтэд түгээн сурталчлах, гэрэл зурагчдын ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Энэхүү зорилгынхоо хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газар,  Гадаад харилцааны яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамтай хамтран “Монголын байгалийн шилдэг гэрэл зураг” олон улсын уралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 5 дахь жилдээ зохион байгуулна.

Монгол Улс олон улсын чанартай уралдааныг зохион байгуулснаараа Монголыг зорих гадаадын гэрэл зурагчдын тоог нэмэгдүүлэх, дотоодын зурагчдын бүтээлийг олон улсад сурталчлан таниулах, аялал жуулчлалын урсгалыг татах, байгалийн үзэсгэлэн болон ахуй соёлын онцлогоо таниулан сурталчлах зэрэг олон талын ач холбогдолтой. Тиймээс цаашид ч шилдэг гэрэл зургийн уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна.

Өмнөх жилүүдийн уралдаанд ирсэн бүтээлүүд бүгд өөр өөрийн онцлог бүхий Монгол орны байгалийн гоо үзэсгэлэнг тал бүрээс нь харуулсан бүтээлүүд байсан бөгөөд энэ жилийн уралдааны бүтээлүүдийг 2026 оны аравдугаар сарын 15-ныг хүртэл хүлээн авна. Уран бүтээлчид Монгол Улсад 2025, 2026 онд авсан бүтээлүүдээрээ ахуй, байгаль, зэрлэг амьтан зэрэг төрлөөр оролцох боломжтой юм.

  • Уралдааны нийт шагналын сан 50,000,000 төгрөг,
  • Уралдааны бүтээлүүдийг www.photoawards.mn сайтаар хүлээн авна.

Олон улсын шүүгчдийн бүрэлдэхүүнтэй тус уралдааны шилдгүүд 2026 оны арваннэгдүгээр сард тодрох бөгөөд шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэн, каталоги гарч, уралдааны ивээн тэтгэгч байгууллагууд шагналаа гардуулна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гэрэл зураг Урлаг

Чарли XCX-ийн хөргийг Үндэсний хөрөг зургийн галерей худалдан авчээ

28/07/2026
Гэрэл зураг Урлаг

ФОТО: Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн хүндэтгэлийн жагсаалаас

10/07/2026
Гэрэл зураг Урлаг

ФОТО: “Дээлтэй Монгол” наадмаас

09/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Сэм Смит загвар зохион бүтээгч Кристиан Коуэнтай сүй тавьсанаа зарлалаа

31/07/2026

Америкийн домогт кантри дуучин, байгаль хамгаалагч Вилли Нельсон газар нутгийн төлөө тэмцэхийг уриалав

31/07/2026

Эрик Робертс охин Эмма Робертсын хуримд оролцоогүй шалтгаанаа ярив

31/07/2026

Rosé-гийн шинэ “Puma” балет пүүз худалдаанд гарлаа

31/07/2026

Жүжигчин Ким Сү Хёныг буруугүй гэдгийг албан ёсоор зарлалаа

31/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.