Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Боловсрол»“Соёлын боловсрол-Нэг Монгол” нээлттэй өдөрлөг болж байна
Боловсрол

“Соёлын боловсрол-Нэг Монгол” нээлттэй өдөрлөг болж байна

Урлаг Урлаг05/05/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны “Соёлын боловсрол-Нэг Монгол” нээлттэй хаалганы өдөрлөг жанжин Д.Сүхбаатарын талбайд өчигдөр /2026.05.04/ эхэллээ.

Өдөрлөгт 27 байгууллагын 400 орчим хүн хамрагдсан бол тэнд тамирчин, дасгалжуулагч нар идэвхтэй, тогтмол дасгал хөдөлгөөн хийсний дүнд эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлсэн сайн туршлагаасаа хуваалцаж байна. Түүнчлэн үндэсний шигшээ багийн тамирчид тив, дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг өндөрт мандуулах замдаа туулсан бэрхшээл, уйгагүй хөдөлмөрийнхөө үр шимээр алдрын оргилд гарсан замналаа хуучлахаас гадна нийтийн биеийн тамир тамирыг сурталчилан таниулах чиглэлээр “Шугаман бүжиг”, “Uuree dance” бүжгийн үзүүлэх тоглолт, аэробик, таеквондо, гимнастик, спортын дунд сургуулийн үзүүлэх тоглолт зохион байгуулж байна. Мөн Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвөөс сорил авч зөвлөгөө өгсөн бөгөөд хоол зүй, биеийн жингийн индекс тодорхойлох үйлчилгээ үзүүлж байна.

ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ “Соёл-оюун санааны дархлаа, спорт-эрүүл амьдралын суурь, аялал жуулчлал-эдийн засгийн гарц, залуучууд-ирээдүй юм” нээлтийн үгэндээ онцлов.

Гурван өдөр үргэлжлэх эл өдөрлөгөөр дөрвөн салбарын үйлчилгээг нэг дороос авах боломжтой. Тухайлбал, соёлын урлагийн тоглолт, VR аялал, хүүхдийн хөтөлбөр, бие бялдрын сорил, сэтгэл зүй, хооллолтын зөвлөгөө, “Go Mongolia” брэнд, аяллын шинэ чиглэлүүд, хуулийн хэлэлцүүлэг, “Youth cart”, үзэсгэлэнг зохион байгуулж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Боловсрол Урлаг

Олон улсын математикийн 26 дугаар олимпиадыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна

25/07/2026
Боловсрол Урлаг

Үндэсний номын сан QR кодоор бүртгүүлэх үйлчилгээг нэвтрүүллээ

21/07/2026
Боловсрол Урлаг

Олон улсын математикийн 67 дугаар олимпиадаас Монголын баг 2 мөнгөн, 4 хүрэл медаль хүртлээ

21/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Сэм Смит загвар зохион бүтээгч Кристиан Коуэнтай сүй тавьсанаа зарлалаа

31/07/2026

Америкийн домогт кантри дуучин, байгаль хамгаалагч Вилли Нельсон газар нутгийн төлөө тэмцэхийг уриалав

31/07/2026

Эрик Робертс охин Эмма Робертсын хуримд оролцоогүй шалтгаанаа ярив

31/07/2026

Rosé-гийн шинэ “Puma” балет пүүз худалдаанд гарлаа

31/07/2026

Жүжигчин Ким Сү Хёныг буруугүй гэдгийг албан ёсоор зарлалаа

31/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.