Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»“Хутагт Латтимор хоёр: Тив дамнасан өв” төслийн нээлт болно
Музей

“Хутагт Латтимор хоёр: Тив дамнасан өв” төслийн нээлт болно

Урлаг Урлаг07/05/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дилав хутагт сангаас Америк дахь Монгол судлалын төвтэй хамтран хэрэгжүүлж буй  “Хутагт Латтимор хоёр: Тив дамнасан өв” төслийн нээлт тавдугаар сарын 12-ны өдөр болох гэж байна.

Төр, шашны нэрт зүтгэлтэн Дилав хутагт Б.Жамсранжав болон Америкийн нэрт монгол судлаач эрдэмтэн Оуэн Латтимор нарын нөхөрлөл, амьдрал, үйл хэрэг, өвөөр дамжуулан хэрхэн Монгол Улс, АНУ-ын хоорондох төр шашин, боловсрол, соёлын харилцаа үүсч хөгжсөн түүхэн ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах, V дүрийн Дилав хутагт Жамсранжав судлалыг дэмжих санаачилгын дор зохион байгуулагдаж буй энэ төслөөр гурван гол арга хэмжээг зохион байгуулах ажээ.

Нэгдүгээрт, Олон улсын үзэсгэлэнг тавдугаар сарын 12-ноос зургаадугаар сарын 12-нд Монголын үндэсний музейд зохион байгуулна. Энэ хүрээнд:

  • Оуэн Латтиморын гэр бүлээс хандивласан гэрэл зургуудын эх хувь,
  • Монголын Үндэсний номын санд хадгалагдаж буй, Дилав хутагтын төрсөн нутаг, түүхтэй холбогдох нутгийн зураг, гар бичмэл өвүүд,
  • АНУ-ын Конгрессийн номын сан, Харвардын их сургууль, Иелийн их сургууль, Жонс Хопкинсын их сургууль, Пенсильванийн их сургуулийн сан хөмрөгт буй намтар түүхтэй холбоотой захидал, гэрэл зураг, эд өлгийн зүйлс, баримтуудын хуулбар эхүүд,
  • Дилав хутагт Жамсранжавтай холбогдох хувийн цуглуулгын дээжис,
  • Орон нутгийн үзмэрээс үзэгч, олон нийтэд үнэ төлбөргүй толилуулна.

Хоёдугаарт, Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Монголын үндэсний музейд тавдугаар сарын 12-13-нд зохион байгуулна. Уг хуралд:

Монгол Улс: 

  • Др. Равдангийн Болд- Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд,
  • Академич Цэдэнпдамбын Батбаяр- Латтимор судлалын нийгэмлэг,
  • Др. Оохнойн Батсайхан- Төрийн соёрхолт түүхч,

АНУ:

  • Проф. Кристофер Этвүүд –  Пенсильванийн их сургууль,
  • Др. Мягмарын Саруул-Эрдэнэ – АНУ Конгрессийн номын сан,
  • Др. Дашдоржийн Дотно- Харвардын их сургууль,
  • Анн Латтимор Прис- Оуэн Латтиморын ач охин,

Их Британи: 

  • Проф. Каролайн Хамфри – Кембрижийн их сургууль,
  • Бие даасан судлаач Сью Бёрн,

Япон Улс: 

  • Проф. Тоба Байгаль- Обирин их сургууль тэргүүтэй дотоод, гадаадын эрдэмтэн судлаачид, Завхан аймгийн төлөөлөл оролцоно.

Гуравдугаарт, тавдугаар сарын 14-18-нд төр, шашны нэрт зүтгэлтэн Дилав хутагт Б.Жамсранжавын төрсөн нутаг Завхан аймагт олон нийтийн арга хэмжээнүүд болно. Энэ үеэр хуралд оролцогч олон улсын эрдэмтэн судлаачид, төслийн оролцогч талуудын төлөөлөл Завхан аймагт ажиллаж, олон нийтийн лекц, уулзалт хэлэлцүүлэг, танин мэдэхүйн цогц арга хэмжээ зохион байгуулж, олон улсын үзэсгэлэнгийн бичил хувилбарыг гаргаж, нутгийн зон олонд толилуулах ажээ.

Арга хэмжээг хамтран зохион байгуулагчид:

  • Монголын Үндэсний музей / National Museum of Mongolia
  • Монгол Улсын Үндэсний номын сан /National Library of Mongolia/
  • Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар
  • U.S. Embassy – Ulaanbaatar, Mongolia
  • MNB Монголын Мэдээ
  • МОНЦАМЭ агентлаг

Архивын баримт судлагааг дэмжигч байгууллагууд:

  • Үндэсний Архивын Ерөнхий газар
  • Тагнуулын ерөнхий газрын тусгай архив
  • Конгрессын номын сан
  • Жонс Хопкинсын их сургууль
  • Пенсильванийн их сургууль
  • Харвардын их сургууль

Дилав хутагт сангаас Америк дахь Монгол судлалын төвтэй хамтран хэрэгжүүлж буй  “Хутагт Латтимор хоёр: Тив дамнасан өв” төслийн нээлт Америкийн Нэгдсэн Улсын тусгаар тогтнолын 250 жилийн ой, Монгол-Америкийн дипломат харилцаа үүсэж хөгжсөний 40 жилийн ойг угтан гарч буй бөгөөд зохион байгуулагчид үзэсгэлэнг тус баяруудаар хамтран толилуулахаар төлөвлөж байгаа юм байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

“Чингис хаан” үзэсгэлэнг 2026 онд БНСУ-ын Үндэсний ордонд гаргана

30/07/2026
Музей Урлаг

”Хаадын зам” дөрөв дэх жилдээ түүхийн жимээр аялуулна

29/07/2026
Музей Урлаг

Их Британийн Хааны зэвсгийн музей “Монголын зун” хөтөлбөрийг зохион байгуулж байна

27/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Сэм Смит загвар зохион бүтээгч Кристиан Коуэнтай сүй тавьсанаа зарлалаа

31/07/2026

Америкийн домогт кантри дуучин, байгаль хамгаалагч Вилли Нельсон газар нутгийн төлөө тэмцэхийг уриалав

31/07/2026

Эрик Робертс охин Эмма Робертсын хуримд оролцоогүй шалтгаанаа ярив

31/07/2026

Rosé-гийн шинэ “Puma” балет пүүз худалдаанд гарлаа

31/07/2026

Жүжигчин Ким Сү Хёныг буруугүй гэдгийг албан ёсоор зарлалаа

31/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.