Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, жүжиг, киноны нэрт зохиолч, сэтгүүлч, яруу найрагч Шагдарсүрэнгийн Гүрбазар таалал төгслөө
Утга зохиол

Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, жүжиг, киноны нэрт зохиолч, сэтгүүлч, яруу найрагч Шагдарсүрэнгийн Гүрбазар таалал төгслөө

Урлаг Урлаг11/05/2026Шинэчлэгдсэн:11/05/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, жүжиг, киноны нэрт зохиолч, сэтгүүлч, яруу найрагч Шагдарсүрэнгийн Гүрбазар 2026 оны тавдугаар сарын 11-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, Монголын соёл урлаг, утга зохиол, хэвлэл мэдээллийн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Ш.Гүрбазар нь 1955 онд Дорноговь аймгийн Иххэт суманд төржээ.Тэрбээр Монголын соёл урлаг, утга зохиолын салбарт эх орон, тусгаар тогтнол, их түүх, зан заншил, өв соёл, хүн түүхийн сэдэвт олон зуун бүтээл туурвиж, түмэн олныхоо оюуны санд өргөсөн уран бүтээлч байлаа.

Яруу найрагч Ш.Гүрбазарын “Би Монголоороо гоёдог”, “Би Монголтойгоо адилхан”, “Монголын үнэртэй салхи” хэмээх гурван чандмань бүтээлд нь  2022 онд Төрийн шагнал хүртээсэн билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол сайхан эх орноо магтан дуулсан, хүүхэд залууст эх оронч сэтгэлгээг түгээн дэлгэрүүлсэн…” хэмээн онцлон тэмдэглэж, төр үнэлсэн байдаг.

Төрийн хүндтэй шагнал хүртээд “Би үнэхээр Монголдоо хайртай. Нойроо хугаслан дэвтэртээ эх орон гэж бичиж явсны минь гавьяа юм даа…” хэмээн талархлын үгээ хэлж байсан юм.

  • 1977 онд Улсын Багшийн Их Сургуулийг төгссөн.
  • 1970 оноос зохиол бүтээлээ туурвиж эхэлжээ.

Зохиол бүтээлүүд

  • 1973 онд “Дугуй хээтэй наадам”
  • 1978 онд “Цэргийн ар гэр” жүжиг
  • 1993 онд “Сэрүүн зүүд” “Шөнийн сүүдэр” жүжгийн зохиолоороо “Монголын зохиолчдын эвлэлийн шагнал” хүртжээ.
  • 2004 онд “Жаргаагүй нар” эмгэнэлт жүжгийн зохиолоороо “Алтан өд” шагнал хүртсэн юм.
  • 1983 онд “Хүний хань” жүжиг
  • 1986 онд “Итгэл” теле жүжиг
  • 1988 онд “Сэрүүн зүүд” жүжиг
  • 1989 он “Элдэв зураг” жүжиг
  • “Хаврын сүүл сар” 1989 он
  • “Зургийн багш буюу нарны шувуу” жүжиг 1989 он
  • “Надаар тоглосон хайр” жүжиг
  • “Жаргах гэж дурладдаггүй” жүжиг 2004 он
  • “Чамайгаа алдмааргүй байна” жүжиг 2005 он
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

“Дарма Батбаяр” ном уншигчдад хүрлээ

06/08/2026
Утга зохиол Урлаг

Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан өв соёл, утга зохиолын олон улсын аялал зохион байгуулна

03/08/2026
Утга зохиол Урлаг

Жамбын Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан эсээ бичлэгийн уралдаан зарлалаа

02/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Рок дуучин Жоан Жетт гэмтлийн улмаас хагалгаанд орж, тоглолтуудаа цуцалжээ

08/08/2026

76 настай Ричард Гир, 28 настай Диана Силверс нар “Asymmetry” кинонд хосын дүр бүтээжээ

08/08/2026

Дорно дахины музейн сан хөмрөгт Максим Горькийн цуглуулгаас бүтээл нэмэгдсэн

08/08/2026

“Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнг дэлгэж байна

08/08/2026

Шаврын үүдний улаан тохойн хүн чулуун хөшөө

08/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.