Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»“Сэрэлт”-ийн Бумаа буюу жүжигчин Т.Цэвээнжав гуайн дурсгалд зориулсан хөшөө сүндэрлэв
Оддын амьдрал

“Сэрэлт”-ийн Бумаа буюу жүжигчин Т.Цэвээнжав гуайн дурсгалд зориулсан хөшөө сүндэрлэв

Урлаг Урлаг04/08/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
58c769bcf16aeb39original7280640482014-08-04-13-10[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

"Сэрэлт"-ийн Бумаа буюу 20 дугаар зууны манлай эмэгтэй жүжигчин Т.Цэвээнжав гуайн дурсгалд зориулсан хөшөөг төрсөн нутаг Дорнод аймгийн Матад суманд нь босгожээ.

Жүжигчин Т.Цэвээнжав нь Монголын кино урлагт өөрийн байр суурийг эзэлсэн, олон арван кинонд гол болон туслах дүрийг амжилттай бүтээсэн алдартан юм. Тэрээр 58 наслахдаа 50 гаруй үндэсний болон орчуулгын сонгодог жүжгүүдэд олон  сайхан  дүрийг бүтээжээ.

Орчин үeийн тeатрын урлагийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Гавьяат жүжигчин Түдэвийн Цэвээнжав 1916 онд Дорнод аймгийн Матад сумын нутаг Цагаан дэрс гэдэг газарт малчин Түдэвийн ууган охин болон төржээ.

1936 онд Улаанбаатар хотод ирж, гар үйлдвэрийн артeльд оёдoлчин болоод сайн дурын уран сайхны дугуйланд дуулж бүжиглэн, хаяa жижиг үзэгдэл зэрэгт тоглодог байжээ.1943онд Урлагийн сургуульд элсэн орж нэг жил суралцаад, 1944 оноос Улсын төв тeатрт тавдугаар зэргийн жүжигчин болжээ.
Улсын Гавьяат жүжигчин Т.Цэвээнжав нь цайлган сэтгэлтэй шударга, наргиач зантай эмэгтэйн дүрийг ихэнхдээ бүтээдэг байсан аж. Тэрбээр 1957 онд “Сэрэлт” киноны цайлган цагаан сэтгэлтэй Бумаагийн дүрийг бүтээжээ.

Түүний хөдөлмөр зүтгэл, уран бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж Улсын драмын тeатрын 25 жилийн ойгоор буюу 1956 онд Монгол Улсын Гавьят жүжигчин цол олгосноос гадна “Алтан гадас” одон ойн мeдалиудаар шагнажээ. 1999 оны сүүлээр “Зууны мэдээ” сонины явуулсан санал асуулгаар XX зууны “Монголын шилдэг эмэгтэй” жүжигчин хэмээх хүндэт өргөмжлөлийн эзнээр нэрт жүжигчин Т.Цэвээнжав гуай шалгарсан байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Ким Кардашъяны “Skims” брэндийн дотуур хувцасны ачаанд кокаин нуусан жолоочид 13 жилийн хорих ял оноожээ

19/05/2026
Оддын амьдрал Урлаг

Шүүхийн шийдвэр Шакирагийн талд гарчээ

19/05/2026
Оддын амьдрал Урлаг

Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ

18/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг дахин үзэгчдийн хүртээл болно

21/05/2026

Их найрагчийн гэргий хандив өргөлөө

21/05/2026

“Амьд байхыг хориглоно” бол бодит явдлаас сэдэвлэн кино шиг бичигдсэн зохиол

21/05/2026

“Playtime Festival 2026” олон улсын продакшн багтайгаар дэлхийн жишигт хүрч байна

21/05/2026

Өнөөдөр жүжигчин О.Тэмүүжингийн төрсөн өдөр

21/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.