Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»“Борхойн цом”-ыг МЗЭ-ийн шагналт яруу найрагч Э.Анхбаяр өргөлөө
Утга зохиол

“Борхойн цом”-ыг МЗЭ-ийн шагналт яруу найрагч Э.Анхбаяр өргөлөө

Урлаг Урлаг26/05/2026Шинэчлэгдсэн:26/05/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Замын-Үүд сумын Засаг даргын ивээл дор Монголын Зохиолчдын “Хурмаст тэнгэр” төвөөс хамтран зохион байгуулсан “Борхойн цом-2026” яруу найргийн 15 дахь удаагийн наадам 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Замын-Үүд сумын Соёлын ордонд боллоо.

Тус наадамд 60 гаруй яруу найрагч бүтээлээ ирүүлснээс хоёрдугаар шатанд шалгарсан 22 найрагч оролцож, Замын-Үүд сумын хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, байгаль орчин, иргэдийн ажил хөдөлмөрийг харуулсан шүлэг бүтээлээ толилуулав. Шүүгчдийн нэгдсэн дүнгээр:

Тэргүүн байрт: МЗЭ-ийн шагналт яруу найрагч Э.Анхбаяр,

Дэд байрт: Дундговь аймгийн харьяат яруу найрагч Д.Энхбаяр,

Гутгаар байрт: Монголын Зохиолчдын “ХУРМАСТ ТЭНГЭР” төвийн гишүүн яруу найрагч А.Уранжаргал,

Тусгай байрт: Өмнөговь аймгийн харьяат Г.Сэр-Одын шагналт яруу найрагч Т.Батхүрэл, Монголын Зохиолчдын “ХУРМАСТ ТЭНГЭР” төвийн гишүүн яруу найрагч Г.Ган-Эрдэнэ нар тус тус шалгарлаа.

“Борхойн цом” наадам нь орон нутгийн утга зохиолын үйл ажиллагааг дэмжих, яруу найрагчдын бүтээл туурвилыг олон нийтэд хүргэх, шинэ уран бүтээлчдийг нээн илрүүлэх зорилготой.

Сонирхуулахад, Замын-Үүд суманд “Борхойн цом” яруу найргийн наадмыг тэртээ 1981 онд анхлан зохион байгуулж, Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Р.Батжаргал, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Содномдорж, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Т.Дашбалдан, яруу найрагч Ю.Идэрчулуун нар оролцож байжээ. Энэхүү наадам 45 дахь жилдээ ийнхүү өргөн дэлгэр боллоо.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Фредди Меркьюригийн нууцлаг дурсамжийг дэлгэх шинэ ном хэвлэгдэнэ

01/09/2026
Утга зохиол Урлаг

Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдаан зарлалаа

01/09/2026
Утга зохиол Урлаг

Дэлхийн дахиныг байлдан дагуулсан “No Other Choice” киноны эх роман “Сүх” нэртэйгээр Монголын уншигчдад хүрч байна

29/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Сюзан Сарандон улс төрийн үзэл бодлоосоо болж киноны дүрүүдээ алдсаар байна

07/09/2026

Жули Эндрюс дахин “Эмми”-гийн шагнал хүртлээ

07/09/2026

Алла Пугачёва хит дуунуудынхаа зохиогч руу хатуу үгтэй зурвас илгээжээ

07/09/2026

Эндрю Гарфилд “Prada”-гийн шинэ коллекцийг сурталчиллаа

07/09/2026

Доминиканы мисс Жохейрри Мола дэлхийн гоо бүсгүйгээр шалгарчээ

07/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.