Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Буддизм ба шинжлэх ухаан” үзэсгэлэн нээлтээ хийлээ
Үзэсгэлэн

“Буддизм ба шинжлэх ухаан” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Урлаг Урлаг03/06/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Чингис хаан үндэсний музейд өчигдөр /2026.06.02/ “Буддизм ба шинжлэх ухаан” сэдэвт үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Энэ сарын 10-ныг дуустал найман хоногийн турш үзэгчдийн хүртээл болох тус үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба лам асан Д.Чойжамц болон эрдэмтэн судлаачид, шашны зүтгэлтнүүд оролцсон юм.

Үзэсгэлэнд Буддизм ба шинжлэх ухааны философийн мөн чанар, хүний танин мэдэхүйн асуудал, орчлонгийн үл үзэгдэх нарийн бүтэц, байгаль орчин ба хүний хариуцлага, орчин үеийн шинжлэх ухаан ба буддын үзлийн огтлолцол зэрэг сэдвийг олон нийтэд ойлгомжтой хэлбэрээр хүргэж байгаагаараа онцлог аж.

Үзэсгэлэнгийн талаар Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба ламын Ажлын хэсгийн дарга, гавж Д.Нямсамбуу”Буддын шашинд дэлхий гаригаа шүтэж явах тухай номлодог. Зүйрлэвээс бумбатай рашаан байлаа гэхэд бумба нь байгаа учраас дотор нь рашаан агуулагдаж байгаа. Үүнтэй ижил байгаль, эх дэлхий маань оршиж байж хүний нийгэм амьдарна. Үүнийг хайрлаж хамгаална гэдэг бид оршихуйн суурийг хамгаалж байгаа хэрэг. Бурхны шашинд хүнийг зовлонд хөтөлдөг гурван хор бий. Мунхаг, уур, шунал. Энэ гурван сэтгэлийг хэрхэн дарах вэ гэдэг нь буддизмын гүнзгий онол болоод явчихдаг. Жишээлбэл. Ганжуурын 108 боть бүхэлдээ яаж энэ гурван хорыг дарах вэ гэдгийг арга зүйн талаас нь тайлбарласан байдаг. Энэ мэтээр үзэсгэлэнд илүү дэлгэрэнгүй тайлбарласан байгаа” гэв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Ж.Мөнхцэцэг “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэнгээ дэлгэлээ

23/06/2026
Үзэсгэлэн Урлаг

ФОТО: “Цаг хугацааны өнгө” үзэсгэлэнгээс

23/06/2026
Үзэсгэлэн Урлаг

ФОТО: Монгол, Германы уран бүтээлчдийн график-бар зургийн хамтарсан үзэсгэлэнгээс

22/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Алтан өд” наадмын эхний шатны дүн гарлаа

24/06/2026

Кэти Перри Жастин Трюдотой үүсгэсэн харилцаагаа “бурхны ивээл” гэв

23/06/2026

Оззи Осборны сэнтийг үзэсгэлэнд тавина

23/06/2026

BTS-ийн Жонгүгийн гэрийн хонхыг 133 удаа дарсан эмэгтэйд ял оноож, БНСУ-аас албадан гаргаж магадгүй

23/06/2026

“Toy Story 5” нээлтээ даруйдаа 312 сая ам.долларын орлого оллоо

23/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.