Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Бие биедээ тусах гэрэл” үзэсгэлэн нээлтээ хийнэ
Үзэсгэлэн

“Бие биедээ тусах гэрэл” үзэсгэлэн нээлтээ хийнэ

Урлаг Урлаг02/06/2026Шинэчлэгдсэн:03/06/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын уран зургийн галерейд Улаанбаатар болон Гвангжу хотын уран бүтээлчдийн хамтарсан “Бие биедээ тусах гэрэл” үзэсгэлэн нээлтээ хийнэ.

Гвангжу хотын Уран зургийн музейгээс хэрэгжүүлдэг “Соёлт хот Гвангжу” олон улсын үзэсгэлэн нь Гвангжугийн шилдэг уран бүтээлчдийн бүтээлийг хилийн чанадад сурталчлах зорилгоор 2015 оноос хойш зохион байгуулагдаж ирсэн. Тус үзэсгэлэн нь БНХАУ-ын Гуанжоу, АНУ-ын Сан Антонио, ХБНГУ-ын Берлин, Япон улсын Фүкүока, Итали улсын Торино, Тайланд улсын Бангкок зэрэг дэлхийн олон хотод амжилттай зохион байгуулагдаж, Гвангжугийн орчин үеийн урлагийг олон улсын үзэгчдэд хүргэсэн түүхтэй. Эдгээр үзэсгэлэн нь тухайн орны урлагийн мэргэжилтнүүд болон урлаг сонирхогчдын анхаарлыг татаж, өндөр үнэлгээ, талархлыг хүлээхийн зэрэгцээ Гвангжу хотыг соёл, урлагийн бэлгэ тэмдэг болгон сурталчлахад чухал хувь нэмэр оруулсан юм.

2026 оны “Соёлт хот Гвангжу” үзэсгэлэн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо “Бие биедээ тусах гэрэл” сэдвийн дор зохион байгуулагдаж байна. Энэхүү үзэсгэлэнд Гвангжу хотын медиа арт болон инстоляцын чиглэлээр ажилладаг 6 уран бүтээлч, Монголын орчин үеийн дүрслэх урлагийн төлөөлөл болсон 6 уран бүтээлч оролцож, нийт 30 гаруй бүтээлээ дэлгэн толилуулна. Үзэсгэлэнд оролцож буй 12 уран бүтээлч нь өнөө цагийн нийгэм, соёлын өөрчлөлт, хотын өнгө төрх, хувь хүний дотоод ертөнцийг өөрсдийн уран бүтээлийн хэлээр илэрхийлжээ. Тэд эгэл жирийн амьдралаас хувь хүнд гүн гүнзгий үлдсэн мөчүүд болон өөрийгөө танин мэдэхэд нөлөөлсөн сэдлүүдийг дүрслэн харуулсан байна.

Шулуун шугамаар 2,176 км зайтай, нэг цагийн зөрүүтэй хоёр хотын уран бүтээлчид өөрсдийн дотоод ертөнцийн сонирхолтой түүхүүдийг ийнхүү дэлгэх гэж байна.

Үзэсгэлэн зургаадугаар сарын 25-ныг дуустал Монголын Уран зургийн галерейд үргэлжилнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Ж.Мөнхцэцэг “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэнгээ дэлгэлээ

23/06/2026
Үзэсгэлэн Урлаг

ФОТО: “Цаг хугацааны өнгө” үзэсгэлэнгээс

23/06/2026
Үзэсгэлэн Урлаг

ФОТО: Монгол, Германы уран бүтээлчдийн график-бар зургийн хамтарсан үзэсгэлэнгээс

22/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Алтан өд” наадмын эхний шатны дүн гарлаа

24/06/2026

Кэти Перри Жастин Трюдотой үүсгэсэн харилцаагаа “бурхны ивээл” гэв

23/06/2026

Оззи Осборны сэнтийг үзэсгэлэнд тавина

23/06/2026

BTS-ийн Жонгүгийн гэрийн хонхыг 133 удаа дарсан эмэгтэйд ял оноож, БНСУ-аас албадан гаргаж магадгүй

23/06/2026

“Toy Story 5” нээлтээ даруйдаа 312 сая ам.долларын орлого оллоо

23/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.