Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан “Усны шувууд” уран бүтээлээ сонсогчдодоо хүргэлээ.
Тэрбээр эл уран бүтээлийнхээ талаар “Хүн хаана ч явсан сэтгэлийнхээ зүгт үргэлж нисдэг. Харийн тэнгэр дор олон жилийг өнгөрөөсөн ч эх нутгийн салхи, ээжийн үнэр, төрсөн газрын шороо зүрхэнд хамгийн ойр хэвээр байдаг билээ. Усны шувууд улирал даган нутагтаа эргэн ирдэг шиг хүний сэтгэл ч эх орон руугаа үргэлж тэмүүлж байдаг гэдэгт би итгэдэг.
Амьд хуур, нутгийн эрхэм ах Нацагийн Жанцанноровын “Усны шувууд” бүтээлийг дахин туурвин, эх дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй элгэн садан та бүхэндээ зориулж байгааг минь хүлээн авна уу” хэмээжээ.

