Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Дуучин PSY яллагдагчаар татагджээ
Оддын амьдрал

Дуучин PSY яллагдагчаар татагджээ

Урлаг Урлаг03/07/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Гиннессийн хэд хэдэн дээд амжилт тогтоосон дуучин PSY гуравдагч этгээдээр дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хүлээн авсан хэрэгт яллагдагчаар татагдаад буй бөгөөд түүний хэргийг энэ сарын 1-ний өдөр Сөүл хотын Баруун дүүргийн прокурорын газарт шилжүүлсэн байна.

MBC-ийн мэдээлснээр их сургуулийн эмнэлгийн профессор, PSY болон түүний менежер зэрэг дөрвөн хүнийг Эмнэлгийн үйлчилгээний тухай хуулийг зөрчсөн хэргээр шалгаж байгаа аж. Тус улсын Эрүүл мэндийн тухай хуульд донтуулах, хамаарал үүсгэх эрсдэлтэй сэтгэцэд нөлөөт эмийг заавал эмчтэй биечлэн уулзаж, жороор авах ёстой байдаг. Гэсэн ч PSY нь 2022 оноос хойш сэтгэцэд нөлөөт эмийг менежер болон бусад гуравдагч этгээдээр дамжуулан авсан хэрэгт буруутгагдаад байна.

Тэрбээр нойргүйдэл, сэтгэл түгшилт, депрессийн үед уудаг Xanaх, Stilnox зэрэг сэтгэцэд нөлөөт эмүүдийг хэрэглэдэг байсан ба түүний харьяа P Nation агентлагийн зүгээс “Нойрсуулах эмийг өөр хүнээр дамжуулж авхуулсан нь бидний хайхрамжгүй байдал, томоохон алдаа байлаа. Бид уг эмийг бусдын нэрийг ашиглан аваагүй. PSY нойрны архаг өөрчлөлттэй тул эмчийн заавраар дээрх эмүүдийг хэрэглэдэг байсан бөгөөд зөвхөн цар тахлын үеэр зайнаас тусламж үзүүлэх горимыг цах тахал дууссаны дараа ч үргэлжүүлсэн нь алдаа боллоо” хэмээх тайлбар өгчээ.

Цагдаагийн байгууллагаас P Nation агентлагийн оффис болон PSY-ийн гар утсанд нэгжлэг хийж, хэргийг прокурорт шилжүүлжээ. Уг хэрэгт нийт 5-6 хүнийг хамааруулан шалгаж байгаа ажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Mэй Ханадаг “AKB48 хамтлагтаа үлдэхийг хүсвэл үсээ хус” гэж дарамталжээ

24/07/2026
Оддын амьдрал Урлаг

BTS-ийн ДАШТ-ий финалд дуулахдаа өмссөн хувцаснуудыг дуудлагаар худалдана

24/07/2026
Оддын амьдрал Урлаг

Женнифер Лопес 57 нас хүрлээ

24/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Destiny’s Child” хамтлагийн ремиксүүд тун удахгүй гарна

24/07/2026

Жонни Депп Эбенезер Скружийн дүрд хувирч, Трампыг шүүмжлэв

24/07/2026

Домогт рок дуучин Жон Бон Жови өвчний улмаас тоглолтоо бүрэн дуусгаж чадсангүй

24/07/2026

Mэй Ханадаг “AKB48 хамтлагтаа үлдэхийг хүсвэл үсээ хус” гэж дарамталжээ

24/07/2026

BTS-ийн ДАШТ-ий финалд дуулахдаа өмссөн хувцаснуудыг дуудлагаар худалдана

24/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.