Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Реппер Rokit Bay: Уран бүтээлчид өөрсдөө сэтгэдэггүй
Оддын амьдрал

Реппер Rokit Bay: Уран бүтээлчид өөрсдөө сэтгэдэггүй

Урлаг Урлаг28/08/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
b6ed4772848416201408271652621865042014-08-28-09-04[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монголын цөөхөн хэдэн репперүүдийн нэг бол Rokit Bay буюу О.Баярсайхан билээ. Тэрбээр “Эцсийн зогсоол Э цэг” киноны гол дүрийг бүтээгээд тун чиг завгүй зун цагийг өнгөрөөсөн аж. Америкт  сурч байхдаа “Маргаашгүй”гээд кино бүтээж байсан гэдэг. Энэхүү анхны дэлгэцийн бүтээлээ Тулга гээд залуугийн амьдралаар сэдэвлэж хийсэн. Тэр залуугийн туулсан амьдрал нь сонирхолтой, маш хэцүү сэтгэл хөдөлгөсөн амьдрал байсан нь кино урлагт хүч сорих зорилго, тэмүүлэлийг авсан хэмээн ярих дуртай. 

Түүнээс бусад уран бүтээлчидийн бүтээлд хэр шүүмжлэлтэй ханддаг вэ гэсэн асуултанд "Би зурагт үзэхээрээ үглээд салдаггүй. Шуудхан хэлэхэд таалагдахаасаа таалагдахгүй бүтээл нь их байдаг. Би мундагтаа ч тэгж байгаа юм биш. Сэтгэлээс гарсан уран бүтээл ховор, дандаа хиймэл байдаг. Товчхондоо учраа олохгүй уран бүтээл нэлээдгүй ажиглагддаг. Гэхдээ бүгд тийм муу гэхгүй, сайн сайн уран бүтээл зөндөө л байна. Ер нь бол уран бүтээлчид өөрсдөө сэтгэдэггүй юм шиг санагддаг. Дандаа бусдаас санаа аваад, бусдын санааг л дуурайх гэдэг. Аливаа зүйлийг хялбарчлах гэсэн зүйл их ажиглагддаг" гэж өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлжээ. 

Мөн тэрбээр  репперүүд ерөнхийдөө нилээн хатуу толгойтой хүмүүс шүү дээ. Бид чинь ер нь өөрсдийн гэсэн бие даасан сэтгэхүйтэй хүмүүс. Өөрийнхөө санааг л уран бүтээлдээ тусгана. Хажуунаас хэн нэгэн хэлж, заахад өөрийнхөөрөө л зүтгэдэг улс. Хүний бүтээлээс санаа авна гэж байхгүй гэж нэгэн ярилцлагадаа дурджээ.

Д.Ана

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Телевизийн хөтлөгч Эшли Кейн эмэгтэйчүүдийг доромжиллоо

19/06/2026
Оддын амьдрал Урлаг

“Physical Asia” шоуны Жастин Ковэни, Дом Томато, Марк Мүгэн нар Монголд иржээ

19/06/2026
Оддын амьдрал Урлаг

Пи Дидди буюу Шон Комбсын шоронгоос суллагдах хугацааг наашлуулжээ

17/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Телевизийн хөтлөгч Эшли Кейн эмэгтэйчүүдийг доромжиллоо

19/06/2026

Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтээр үзэгчдэд гэнэтийн бэлэг барив

19/06/2026

“Illit” хамтлагийн Moka уран бүтээлээсээ завсарлага авлаа

19/06/2026

Жүжигчин Дэйви Чейз 35 насандаа таалал төгсжээ

19/06/2026

“Bigbang”-ын аялан тоглолт наймдугаар сарын 21, 22, 23-нд “Goyang” цэнгэлдэх хүрээлэнд тоглосноор эхэлнэ

19/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.