Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»“Дэлхийн мисс”-ийн тэмцээнд Ж.Энэрэл эх орноо төлөөлөх үү
Одод

“Дэлхийн мисс”-ийн тэмцээнд Ж.Энэрэл эх орноо төлөөлөх үү

Урлаг Урлаг09/09/2014Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
912ce359f6b89ddeoriginal8283460592014-09-10-10-04[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Сүүлийн хэдэн сарын турш цахим ертөнцөд дэгдээд байгаа томоохон асуудлуудын нэг бол “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд эх орноо төлөөлөн өрсөлдөх монгол бүсгүйг тодруулах шалгуур билээ. “Desoft media” группээс санаачлан зохион байгуулсан энэхүү шалгаруулалтад олны танил мисс, загвар өмсөгчид ихэвчлэн өрсөлдөж буй бөгөөд эдүгээ шилдэг арван оролцогч тунаж үлдээд байгаа. Гоо үзэсгэлэн, мэдлэг боловсрол, авьяас чадвар, хэлний мэдлэг зэрэг олон талын шалгуурт бүхий л зүйлээ дайчлан өрсөлдөж байгаа бүсгүйчүүдээс ээлж дараалан  танилцуулъя. Тэд сайхан зургуудаа дэлгэж, үзэгч дэмжигчдээсээ “Лайк” хүсч байгаа юм. Ингээд"Miss world Mongolia 2014" тэмцээний шилдэг 10-т шалгарсан 10 хувийн дугаартай Ж.Энэрэлийн товч намтар, гэрэл зургийн цомгийг хүргэе.

Ж.Энэрэл 1995 онд төрсөн. Плехановын нэрэмжит сур­гуульд ерөнхий боловсролын мэдлэг эзэмшээд одоо ОУ-ын харилцааны сургуулийн олон улсын эдийн засгийн харилцааны ангид сурч байгаа. 10 жилд байхдаа тооныхоо хичээлд сайн, ер нь онц сурдаг охин байжээ.
Тэрбээр өөрийнхөө бага насны тухай "Ээж, эмээ хоёр дээрээ өссөн. Багаасаа л ах нартайгаа тог­лож өссөн болохоор маш эршүүд зан, араншин­тай. Шалчиганаад байх дургүй. Аав, ээж хоёр маань салчихсан юм. Би аавыгаа ерөөсөө харж байгаа­гүй. Саяхан аавтайгаа холбогдсон. Аав маань хөгжим­­чин хүн юм байна лээ. Хөгжим бүжгийн кол­лежид хийлч Дээгийтэй нэг ангид сурч байсан юм билээ. Аавыгаа олсондоо маш их баяртай байгаа. Хүмүүс ээж, аав хоёр нь салсан асуудлыг сөргөөр хүлээж авдаг бол миний хувьд тийм юм байгаагүй. Би аавыгаа олоод маш их баярласан" хэмээн ярьжээ.
  
Тэрбээр “Мисс Монгол аялал жуулчлалын холбоо”, Загварын “Андра” агентлагийн зохион байгуулсан “Мисс модель” фестивалийн ялагч болсон билээ. Тус холбоо олон улсын чансаа өндөртэй гэх тэмцээнүүдэд Монголын мисс, моделиудыг орол­цуулж, үндэсний хувцас, урлаг, соёл, хэв маяг, гоо бүсгүйчүүдээ сурталчилахад томоохон хувь нэмэр оруулж байгаа юм.
“Miss and Model of the World” тэмцээн 2013 оны арваннэгдүгээр сард БНХАУ-д зохион байгуулагдсан. Дэлхийд чансааны хувьд маш өндөр, бараг сар гаруй үргэлжилдэг, хотуудаар аялдаг тэмцээн аж. Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Турк, Хятад улс ажиллажээ. Энэ удаагийн тэмцээнд 50 гаруй орны гоо бүсгүйчүүүд оролцсон бөгөөд Ж.Энэрэлийн хувьд "Шилдэг үндэсний хувцастай мисс" шагналыг хүртэж, шилдэг 10-т багтсан аж.

Тэрбээр Сингапурын “Carrie model” загварын агентлагтай гэрээтэй ажилладаг нэгэн. “Монгол модель” агент­лагт харьяалагддаг.    
Тэрбээр маш олон тэмцээнд оролцож байсан гэнэ. Хамгийн анх “Манжуурын мисс” тэмцээнд орол­цож, "Шилдэг үндэсний хувцастай мисс"-ийн өргөмж­лөлийг хүртсэн. Мөн “Face of Mongolia” наадмын тэргүүн байрыг хүртсэн. Түүнчлэн БНСУ-д зохиогдсон Азийн миссүүдийн тэмцээнд хоёрдугаар байр эзэлсэн.  2013 онд “Miss and Model of the World” тэмцээнд оролцож байсан.

Ж.Энэрэл загварын салбарт хөл тавиад гурван жил гаруй болжээ.

Түүний загварын анхны багш нь Азийн топ модель Ц.Оюунгэрэл. Харин одоогийн багш нь топ модель Д.Болормаа юм.  
Тэрбээр Төрийн соёрхолт Д.Болдын “Үүлэн домог” дууны клипэнд чадварлаг тоглосон нэгэн. Үүний дараа түүнд дөрвөн киноны санал ирсэн бөгөөд тэрбээр хоёроос нь тат­галзсан гэнэ билээ.

Тэрбээр загвар өмсөгч О.Амгаланбаатартай үерх­дэг байсан.
Мөн Ж.Энэрэл боксын спортыг сонирхдог юм байна. Нэгэн сэтгүүлд түүнийг зодоонч гэж бичсэн байсан аж. Харин энэ талаар тэрбээр "Би боксыг зодоон гэдэг утгаар нь биш, биеийн хөгжил гэдэг талаас нь сонир­хож хичээллэдэг хүн. Ууртай ч юм уу стресстэй байхдаа юм нүдчихдэг. Хана нүддэг. Миний гарыг хар даа. Энд тэндээ овон товонтой болсон байгаа. Боксын спорт надад стрессээ тайлахад, биеэ гоё хөгжилтэй байлгахад их тусалдаг. Дээрээс нь маш их эрч хүчтэй болгодог спорт. Саяхнаас нэмээд йогоор хичээллэж эхэлж байгаа. Боксоор хичээллэн гүйж харай­чихаад дараа нь йог, сунгалтын дасгал хийгээд байвал ядаж л хөгшрөлтийн эсрэг сайн арга хэмжээ болох байх гэж боддог" хэмээн тайлбарласан байсан.

Тэр хүмүүстэй нийлж гадуур дотуур шоудаж, наргиж цэнгэж явах дургүй. Ухаантай байхыг хичээдэг. Бүх зүйл дээр л ухаантай байх хэрэгтэй гэж боддог гэнэ билээ.

Архийг огт хэрэглэдэггүй. Тамхи татдаг охид түүнд таалагддаггүй.
Сүүлийн үед тэрбээр хоолны дэглэм дээрээ илүү анхаарч байгаа аж. Хоол­лолтын хувьд мах, өөх ихтэй хоол огт хэрэглэдэггүй. Гэхдээ цагаан хоолтон биш гэнэ.
Тэрбээр "Би нүцгэн зураг авахуулвал нэг тийм заваанаар биш, маш гоёор уран сайхны нүцгэн зураг авалтад орно гэж боддог. Би Victoria’s Secret-ийн Candice гээд моделийг шүтдэг. Тэрний нүцгэн зургууд нь маш гоё. Нэг тиймэрхүү зургууд л авахуулахыг хүсдэг дээ. Нүцгэн зурагнаас тухайн хүний биеийн­хээ гоо сайх­ныг хадгалахын тулд ямар их хүч хөдөлмөр зарцуулсан нь шууд харагддаг юм" хэмээжээ.
Та хэрвээ түүнийг дэмжиж байгаа бол "MISS WORLD MONGOLIA 2014" фэйсбүүк хуудсаар зочилж саналаа өгөөрэй. "PHOTO MISS
LIKE" санал авах хугацаа энэ сарын 14-ний 12.00 цагт дуусна.

Эх сурвалж: www.mminfo.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.