Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Нэвтрүүлэгч С.Чимгээг МонголTV “үнэ цохиж” авчээ
Оддын амьдрал

Нэвтрүүлэгч С.Чимгээг МонголTV “үнэ цохиж” авчээ

Урлаг Урлаг23/09/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10349899_745229765537531_7171758106888397097_n.jpg.300x0_q85_crop_upscale9454219952014-09-23-09-39[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монголын тайз дэлгэцийн урдаа барьдаг сайхан хүүхнүүдийн нэг бол  МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч, хөтлөгч С.Чимгээ  юм.  Айлын ууган охин тэрээр аравдугаар ангиа төгсчихөөд өөрийн хүсэл мөрөөдлийн дагуу ОХУ-ад очиж суралцсан бөгөөд дараагаар нь  СУИС-ийн жүжигчний ангид элсэн орсон гэдэг. Дуучин Наран, нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо, жүжигчин Гэрэлсүх, Ариунболд буюу Бооёо, Батхуяг буюу Амбий, Отгонбат, Баярхүү, загвар өмсөгч том Байгаль зэрэг Монголын нэгэн үеийн шижигнэсэн урлагийн зүтгэлтнүүд бүгд тэдний ангийнх. Тухайн үед сургуулиа төгсчихөөд жүжигчин мэргэжлээрээ яваагүй, харин Монгол телевизэд нэвтрүүлэгчээр орон 20 шахам жил МҮОНРТ-ийн нүүр царай болсон.  

Монголын хамгийн үнэ хүндтэй, өндөр ханштай хөтлөгчдийн нэг тэрээр унаган орос хэл,  англи хэлтэй, загварынхантай эн зэрэгцэх бие хаа, царай зүстэй. Миссийн тэмцээн хөтлөхөд  зарим оролцогчдоос нь сайхан харагддаг гэвэл хэтрүүлсэн хэрэг бишээ.

     Нэвтрүүлэгч С.Чимгээ МҮОНТ-ийн 45 жилийн ойгоор, урлагийн мэргэжилтэй, урлагийн тодорхой боловсролтой найз нөхөдтэйгээ хамтарч, "Нэг л дотно" хэмээх дуу яруу найргийн цомог гаргаж байв. Тэрээр "Алтан гадас" одонтой. Гэхдээ энэ шагналаа тэр наадам хөтлөхдөө л хааяа зүүдэг гэнэ лээ. Гурван охиноо бие даах чадвартай, урлагт элэгтэй, харилцааны соёлтой, мэдлэг боловсролоо эрхэмлэдэг байхыг цаг ямагт захидаг аж.

Харин энэ хатагтай буурь сэлгэж, МонголTV-ийн "Оргил Цаг" мэдээллийн хөтөлбөрийг хөтлөх болсон байна. Түүнд багагүй хангамж, цалин амлан МҮОНТ-ээс "урвуулсан" биз ээ.

www.times.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Мэттью Перригийн туслах 41 сар хорих ял сонслоо

28/05/2026
Оддын амьдрал Урлаг

Ким Су Хён “Надад итгэж, хүлээж байсан бүх хүнд баярлалаа” гэв

28/05/2026
Оддын амьдрал Урлаг

Майли Сайрус Холливуудын “Алдрын гудамж”-нд одтой боллоо

27/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мэттью Перригийн туслах 41 сар хорих ял сонслоо

28/05/2026

Ким Су Хён “Надад итгэж, хүлээж байсан бүх хүнд баярлалаа” гэв

28/05/2026

PSY “Summer Swag 2026” тоглолтоо зарлалаа

28/05/2026

Реппер Bad Bunny “Toy Story 5” кинонд дуу оруулна

28/05/2026

“Чингис хаан” дурсгалын зоос худалдаанд гарлаа

28/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.