Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Модерн уран зураг ба инстолляц-2” уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн нээлтээ хийнэ
Үзэсгэлэн

“Модерн уран зураг ба инстолляц-2” уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн нээлтээ хийнэ

Урлаг Урлаг01/10/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
huldaas_m0odern8648859152014-10-01-13-53[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Blue moon арт галерей ХХК-ын үзэсгэлэнгийн танхимд 2014.10.02-10.12-ны хооронд “Модерн уран зураг ба инстолляц-2” уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн дэлгэгдэх бөгөөд үзэсгэлэнгийн нээлт 2014 оны 10 сарын 02-ны 18:00 цагт болно.

Blue moon арт галерейгаас санаачлан өнгөрсөн жилээс дүрслэх урлагийн төрлүүдээр  төрөлжүүлэн нийт уран бүтээлчдийн дунд үзэсгэлэн зохион байгуулан шилдэг бүтээл шалгаруулж байгаа билээ. Энэ нь цаашдаа  манай галерейн зүгээс зохион байгуулах “Дүрслэх урлагийн тэргүүн дээд шилдэг уран бүтээл”-үүдийг шалгаруулах арга хэмжээ зохион явуулах, мөн тогтмол ажиллагаатай мэргэжлийн дуудлага худалдаатай болох үйл ажиллагааны бэлтгэл ажил юм.

Blue moon арт галерей нь уран бүтээлчдийг дэмжиж ажиллаж тэдний идэвхийг нэмэгдүүлэх, урлагаар дамжуулж хүмүүсийн гоо сайханы таашаалыг нэмэгдүүлэх, Монголын дүрслэх урлагийн уран бүтээлчдийг дэлхий нийтэд таниулах, шинэ залуу авьяслаг уран бүтээлчдийг дэмжих зорилгоор энэхүү ажлыг зохион байгуулж байна.

Модерн уран зураг, инстолляцын уран бүтээлчдийн нэгдсэн үзсэгэлэнд 40-өөд уран бүтээлчийн 60 гаруй орчин үеийн урлагийн уран бүтээлүүд тавигдсан бөгөөд монголын дүрслэх урлаг хэрхэн хөгжиж буйг энэ үзэсгэлэнгээс харж болох юм.

Уг үзэсгэлэн 2014 оны 10-р сарын 02-12 хооронд “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд үргэлжлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 96426696, 88850812,  89806021 дугаарын утсаар лавлана уу.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнг дэлгэж байна

08/08/2026
Үзэсгэлэн Урлаг

Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ

07/08/2026
Үзэсгэлэн Урлаг

Зураач Б.Сосорбарамын 85 насны ойд зориулсан “Дурсамж” үзэсгэлэнг нээлээ

05/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Рок дуучин Жоан Жетт гэмтлийн улмаас хагалгаанд орж, тоглолтуудаа цуцалжээ

08/08/2026

76 настай Ричард Гир, 28 настай Диана Силверс нар “Asymmetry” кинонд хосын дүр бүтээжээ

08/08/2026

Дорно дахины музейн сан хөмрөгт Максим Горькийн цуглуулгаас бүтээл нэмэгдсэн

08/08/2026

“Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнг дэлгэж байна

08/08/2026

Шаврын үүдний улаан тохойн хүн чулуун хөшөө

08/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.