Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонсох»Ц.Солонго “СЭТГЭЛ ШУВУУ” уран бүтээлийн анхны бие даасан үзэсгэлэнгээ нээнэ
Сонсох

Ц.Солонго “СЭТГЭЛ ШУВУУ” уран бүтээлийн анхны бие даасан үзэсгэлэнгээ нээнэ

Урлаг Урлаг13/10/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
urilga0055149179782014-10-13-09-38[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Blue moon арт галерейн гишүүн уран бүтээлч Ц.Солонго-ын “СЭТГЭЛ ШУВУУ” уран бүтээлийн анхны бие даасан үзэсгэлэн 2014.10.13-22-ны хооронд дэлгэгдэж та бүхний оюуны мэлмийг баясгах гэж байна. Үзэсгэлэнгийн нээлт 2014.10.13-ны 18:00 цагт болно

Уран бүтээлч хэлэхдээ урлаг нь хүнийг биологийн зүйлүүдээс ялгаж зааглан, энэ ертөнцийг өөрсдийнхөөрөө бүтээх нөхцөлийг өдөөж байдаг. Энэ бүх зүйл хаанаас цацарч байгааг эх булаг руу нь сонирхвол гарт баригдашгүй, хязгаарлашгүй, хөдөлгөгч хүч бол сэтгэл. Сэтгэлийг гэрэлтэй зүйрлэвэл гэрэл хаа ч хүрч цацран гийгүүлэхийг бид таашгүй. Харин тэр гэрлийг бодит амьтнаар илэрхийлбэл ШУВУУ. VI-зууны үед хүмүүс галбингаа гэдэг домгийн шувуугаар дотоод сэтгэлийн хүсэл эрмэлзлэлийн элч болгон галбингааг диваажинд аваачих шувуу хэмээн үздэг байсан нь тоомжиргүй хандаж болмооргүй СЭТГЭЛГЭЭ юм.

Тиймээс ч уран бүтээлч Ц.Солонго сэтгэл доторхи шувуугаа өөрийн бүтээлээрээ идэрхийлэн урлагт хайртай та бүхний зүг сэтгэл шувуугаа нисгэж байна. Түүний бүтээлүүдэд эрчлэг хирнээ зөөлөн хэмнэлтэй сэтгэлийн олон хэлбэлзлүүд нэгэн шугаманд нэгдэж амьдралыг магтан дуулах тэр дуудлага руу хөтлөгдөх мэт хэлбэр дүрсүүд ажиглагдана.

Уг үзэсгэлэнд хүний нүдэнд үл харагдах илүү мэдрэмжүүдийг “Нүд”-ээр бэлгэдэн илэрхийлж, элемент болгосон энгийн байгалийн өнгийг материалтай хослуулсан бүтээл болох арьс, монотип, уран бичлэгийн техникээр бүтээгдсэн 30 гаруй бүтээл дэлгэгдэх гэж байна.

Уг үзэсгэлэн 2014 оны 10-р сарын 13-22-ны хооронд “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд үргэлжлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 96426696, 88850812, 89806021 дугаарын утсаар лавлана уу. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

“Музейн нээлттэй өдрүүд” ирэх долоо хоногт болно

27/02/2024
Сонсох Урлаг

“Алтан намар-2019” судалбар зургийн үзэсгэлэн Монгол арт галерейд дэлгэгдэнэ

18/10/2019
Сонсох Урлаг

“ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

02/09/2019

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Олон улсын сарнайн үзэсгэлэнг анх удаа Хятадад дэлгэжээ

15/05/2025

“Guys” хамтлаг “Good luck” дууныхаа клипийг шинэчлэн цацлаа

15/05/2025

Rosé “Billboard”-ийн 25 долоо хоног дараалан бичигдсэн анхны к-поп уран бүтээлч боллоо

15/05/2025

78 дахь удаагийн каннын кино наадмын дэргэдэх “Marché du film” кино маркет эхэллээ

15/05/2025

“Касета” тоглолтод оролцох зочин артистуудыг танилцууллаа

15/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.