Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Х.Болормаа : Надаар дутах эх орон
Утга зохиол

Х.Болормаа : Надаар дутах эх орон

Урлаг Урлаг23/10/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
395488_233320053414422_2084242064_n9563972372014-10-23-15-38[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хүннү гүрний нүүдэл хаашаа эргэхээ мэдсэн шиг
Үнэний гэгээн сүүдэр худлаа эцээж чаддаг шиг
Хүнлэг байхын тулд шүлэг бүхэндээ намайг дурсах
Шүншиг ариун бурхад нь ч болов надаар дутах эх орон

Дутахын бэрхэд өмөлзөхдөө
Ухааныхаа тэнгээр нүүж тайтгарах эх орон
Уйдахын эрхэнд өмөөрөхдөө
Уулсынхаа энгээр нууж л амрах эх орон

Судрын хуудас шиг орчлонд надаар дутахдаа
Шүүдэртэй цэцгэн дунд Гоо маралын дэмээр
Суниаж хөрвөөсөн Бөртэ чонын хэвтрээс
Шагайн чинээ үр совин олсон эх орон

Хан тэнгэрийн тэн өнгө надаар дутахдаа
Ган хэтийн цахиураар хүй цөглөх агшинд
Ар зоон дээр минь амгалан энхийг бэлгэдэж
Алгын дайтай гүн цэлмэг зурсан эх орон

Идэр насны тань араншин надаар дутахдаа
Ижилгүй мөнхийн бэлгэдэл цагаан уултай зүйрлэхийн учир
Инээд сэмлэх нулимстай ч, сэтгэл нуртал урвахын хэрэггүй
Их саруул хайраар минь сайхан бүхнээ орлодог эх орон

Эх газрын тань баялаг надаар дутахдаа
Эмтэрсэн чулууд нь хүртэл цэх болохын цагт
Элгэн доороос нь зэтгэж үндэс хавсан гэзэг минь
Гишгэхийн чөлөөгүй ургахад өвс ногоо гэж хардаг эх орон

Морин янцгаах мэт амьдралд насны зэл татаж
Мордохын хазгайгүй заяандаа намайг дуудөхын учир
Мөнхийн хөх тэнгэртээ наран зул бадамлуулж
Монголын сайхан орон надаар л дутах юм шүү

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Тэмүүжин, Боорчи нарын нөхөрлөлийн тухай “Монгол андгай” бүтээл нийтийн хүртээл болно

16/08/2026
Утга зохиол Урлаг

“Зүчийн улсын зарлиг, албан бичгүүд” бүтээлийг танилцуулав

14/08/2026
Утга зохиол Урлаг

“Өэлүн эхийн нууц товчоо” ном Чингис хааны мэндэлсэн өдрөөр олны хүртээл болно

13/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр дуучин А.Хаянхярваагийн төрсөн өдөр

20/08/2026

“Академи авардс” буюу 99 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолд Монгол Улсыг төлөөлөх кино бүтээлийг сонгон шалгаруулна

20/08/2026

“Хаадын хаан Чингис хаан” физикл перформансыг энэ долоо хоногийг дуустал толилуулна

20/08/2026

“Халиун” клубийн баг тамирчид 8 алт, 4 хүрэл, 11 хүрэл медаль хүртжээ

20/08/2026

Дөрвөд угсаатны дээл хувцасны онцлог

20/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.