Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Seryoja “Хэт их хайр” уран сайхны киногоор жүжигчний дебютээ хийнэ
Дуу хөгжим

Seryoja “Хэт их хайр” уран сайхны киногоор жүжигчний дебютээ хийнэ

Урлаг Урлаг03/11/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын “Хэрмэл Крю” болон БНСУ-ын “Horizon Works Studio” хамтран “Хэт их хайр” нэртэй уран сайхны кино бүтээж эхэлжээ. Тус бүтээл нь хоёр улсын уран бүтээлчдийн хамтын ажиллагааны хүрээнд франчайз эрхийн дагуу хэрэгжих юм.

Кино эхлээд 2027 оны эхний улиралд Монгол Улсад нээлтээ хийхээр төлөвлөсөн бол 2028 оны нэгдүгээр улиралд БНСУ-д солонгос хэлээр дахин бүтээгдэж, үзэгчдэд хүрэх аж. Мөн уг бүтээлээр реппер Seryoja буюу Ц.Мөнхбаяр кино урлагт анхны алхмаа хийх гэж байна.

“Чи нэг тийм”,  “Мангар”, “Адармаа”, “Амбуу”, “Мөнх гуниг”, “Талх”, “Guilty” зэрэг уран бүтээлээ сонсогчдын эчнээ танил болсон Seryoja 2022 онд “Монхор баатар” нэртэй анхны бие даасан цомгоо гаргаж, мөн онд анхны бие даасан тоглолтоо хийсэн. 2025 оны арваннэгдүгээр сарын 1-нд “US” нэртэй хоёр дахь бие даасан бүрэн хэмжээний тоглолтоо “AIC Steppe Arena”-д толилуулж байв.

Ийнхүү хөгжмийн салбарт өөрийн гэсэн байр суурийг бий болгосон Seryoja энэ удаа “Хэт их хайр” киногоор жүжигчний карьераа эхлүүлэх гэж байна. Киноны жүжигчдийн бүрэлдэхүүн болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг уран бүтээлчид удахгүй зарлахаа мэдэгджээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Б.Амарсайхан “Гэтлэл” олон ангит киногоор үзэгчидтэй уулзах гэж байна

03/11/2026
Кино Урлаг

Жонни Депп, Орландо Блум нар “Карибын тэнгисийн дээрэмчид” киноны шинэ ангид эргэн тоглохыг үгүйсгэсэнгүй

02/11/2026
Кино Урлаг

Энтони Макки дислексийн улмаас сургуульдаа бусдад үнэлэгддэггүй байсан ч амьдралыг нь өөрчилсөн багшийнхаа тухай дурсжээ

02/11/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Б.Амарсайхан “Гэтлэл” олон ангит киногоор үзэгчидтэй уулзах гэж байна

03/11/2026

Seryoja “Хэт их хайр” уран сайхны киногоор жүжигчний дебютээ хийнэ

03/11/2026

ФОТО: “Амьтны ферм” мета драмын жүжгээс

03/11/2026

СУИС-ийн оюутнууд Ази номхон далайн бүс нутгуудын театрын сургуулиудын олон улсын фестивальд оролцоно

03/11/2026

Чойжин ламын сүм музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

03/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.