Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Дуучин С.Батчимэг Л.Линховоины нэрэмжит дуурийн дуу дуулаачдын уралдаанд түрүүлжээ
Оддын амьдрал

Дуучин С.Батчимэг Л.Линховоины нэрэмжит дуурийн дуу дуулаачдын уралдаанд түрүүлжээ

Урлаг Урлаг28/10/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
batchimeg6075218592014102812315343530852014-10-28-13-17[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Дууны, дуурийн орон Оросын хязгаар нутаг, Буриадын Агинск хотод болсон дуурийн гоцлооч, жүжигчин, найруулагч, багш, ЗХУ-ын Ардын жүжигчин, Монгол туургатны бахархалт уран бүтээлч Лхасран Линховоины нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын XI уралдаан боллоо. Уг уралдаанд УДБЭТ-аас таван дуучин оролцсон бөгөөд УДБЭТ-ын дуучин Самбуугийн Батчимэг түрүүлсэн байна. Лхасран Линховоины нэрэмжит олон улсын уралдаанд нийт 70 дуучин оролцсон бөгөөд  С.Батчимэг ийнхүү авъяас, ур чадвараараа ялгарч, тэргүүн байрыг эзэлсэн байна.  

Дуучин С.Батчимэг СУИС-ийг 2012 онд Монгол Улсын гавьяат багш Б.Дашамагийн удирдлага дор төгсөөд эдүгээ УДБЭТ-т дуучнаар ажиллаж буй юм. Тэрбээр 2011 онд Монгол улсын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин  Г.Хайдавын нэрэмжит дуурийн дуулаачдын  улсын уралдааны II байр,  2012 онд  “Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүр шалгаруулах улсын уралдаанд Хоролмаагийн дүрээр III байрт орж байжээ.
Монголын дуурийн дуучдын залгамж халаа, чадварлаг залуучууд түрэн гарч дэлхийг донсолгож байгаагийн үргэлжлэл болсон С.Батчимэг нь УДБЭТ-ийн хорын дуучин юм. Хорын дуучин дэлхийн тэмцээнийг тэргүүлж байгаа нь УДБЭТ-ийнхан ямар авъяастайг харуулж байгаагийн илэрэл юм.

Л.Линховоин Забайкальск хязгаарын, Агинскийн ойролцоох Ага-Хангил тосгонд 1924 онд төрсөн бөгөөд 1949 оноос Улан-Үдийн Хөгжимт драмын театрт жүжигчнээр ажиллаж байгаад Ленинград хотын Н.А.Римский Корсаковын нэрэмжит Хөгжмийн дээд сургуульд дуулаачийн мэргэжлээр суралцаж 1954 онд төгсчээ. Буриадын Дуурь бүжгийн эрдмийн театрын уран сайхны удирдагчаар олон жил ажилласан тэрээр Бүх холбоотын театрын нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүн байсан ЗХУ-д төдийгүй дуурийн урлаг хөгжсөн гадаад орнуудад ч гайхагдаж явсан мэргэжилтэн билээ.

Лхасран Линховоины нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын XI уралдааны тэргүүн байр эзэлсэнтэй холбоотойгоор С.Батчимэгт  дуурийн дуулаачийн тэмцээний урилгууд ажлын саналуудтай хамт ирсээр байгаа гэнэ.

 

 

А.Баярмаа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

G-Dragon олон жил хамт ажилласан багийн гишүүддээ тансаг орон сууц бэлэглэжээ

27/08/2026
Оддын амьдрал Урлаг

Дуучин Л.Насанбуян хоёр жил долоон сарын турш үргэлжилсэн шүүхийн маргаанаа ялж дуусгалаа

27/08/2026
Оддын амьдрал Урлаг

Ким Су Хён 17 сарын дараа олон нийтийн арга хэмжээнд оролцлоо

25/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Сандра Буллок, Николь Кидман нар “Practical Magic 2” киноны Лондон дахь нээлтэд оролцлоо

27/08/2026

Руперт Гринт “Харри Поттер”-ын Рон Уизлигийн дүрээр Бродвейн тайзнаа эргэн ирнэ

27/08/2026

G-Dragon олон жил хамт ажилласан багийн гишүүддээ тансаг орон сууц бэлэглэжээ

27/08/2026

Жүжигчин Тим Карри 80 насандаа таалал төгслөө

27/08/2026

Махатма Гандигийн 688 гар бичмэл 1.7 сая доллараар зарагджээ

27/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.