Монгол Улсын Ардын жүжигчин, дуучин Самандын Жавхлан “Самандын хүү” нэртэй тоглолтоо ирэх арваннэгдүгээр сарын 24, 25-нд үзэгч, сонсогчдодоо толилуулахаар болжээ.
Тоглолт 2026 оны арваннэгдүгээр сарын 24, 25-ны өдрийн 19:00 цагт Монгол бөхийн өргөөнд болох бөгөөд тасалбарыг цахимаар худалдаалж эхэлсэн байна.
Тэрбээр тоглолтдоо өмнө нь хамтран дуулж байсан уран бүтээлчид болох Ардын жүжигчин С.Батсүх, Гавьяат жүжигчин Л.Болдбаатар, Гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнэ, Гавьяат жүжигчин Ч.Амаржаргал, Т.Батсайхан тэргүүтэй дуучдаа нэгэн тайзнаа дахин хамтран дуулъя гэж урилаа. Дээрх урилгын хамгийн анхаарал татсан зочид нь нэрт дуучны өмнөх эхнэрүүд болох Гавьяат жүжигчин Т.Баясгалан, дуучин Г.Эрдэнэчимэг нар байв.

