Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Их түүхийн эмзэглэл
Утга зохиол

Их түүхийн эмзэглэл

Урлаг Урлаг07/11/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
70a5dde7d236157a47cbbf804fce44e1big5751458942014-11-07-12-47[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хархорум хотын туурийг дэрлээд хэвтэх чулуун мэлхийг хараад Өвөр Монголын Төрийн шагналт яруу найрагч Л.Одсэрийн бичсэн шүлгийг толилуулж байна.

Өвөр Монголын Жирэмийн чуулганы Дархан хошууны Зоригт вангийн хороонд төрсөн “Л.Одсэрийн утга уянгын товчоо” (5 боть) номыг залж авчирлаа. Л.Одсэр бол Төрийн шагналт яруу найрагч бөгөөд Дундад Улсын Зохиолчдын эвлэлийн гишүүн, Гавьяат найруулагч, соёлын гавьяат зүтгэлтэн юм.

Тэрбээр 2006 онд Их Монгол улсын нийслэл хотод хөл тавиад Хархорум хотын туурийг дэрлээд хэвтэх чулуун мэлхийг хараад энэхүү шүлгийг тэрлэжээ.

ТӨРИЙН МЭЛХИЙ

Ганц чулуун мэлхий
Гал нь унтарсан бууцныхаа
Газарт булагдсан үнсийг дарж хэвтэнэ
Гантиг чулуун амь
Гамгүй Монголыг харж хэвтэнэ
Төө чинээ ч ёгож чадахгүй
Төрийн мэлхий
Түмний нүдэнд хэвтэнэ
Дээр нь алгаа тавихад
Дэлхийн зүрх доор нь түг түг цохилох шиг
Дэргэд нь малгайгаа дэрлээд хэвтэхэд
Дээдсийн маань хөлийн чимээ тасар тасар сонстох шиг…
Нүдэнд нь тэнгэрийн нулимс эргэнэ
Нүүдэлчний тэнгэр
Нулимсанд нь эргэнэ…

 2006.07.12

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Нэрт орчуулагч, ахмад дипломатч Д.Цахилгаан таалал төгслөө

18/10/2026
Утга зохиол Урлаг

Канадын зохиолч Энн Карсон 2026 оны Нобелийн шагнал хүртлээ

12/10/2026
Утга зохиол Урлаг

Д.Урианхай: Д.Гүнболдын “Аарууру” туужийн утга агуулгын гол философи санаа хүмүүс хоорондын харилцааг төгс эерүүлэх нуугдмал, байгаллаг буюу анхдагч суурь үнэнийг ухаж гаргахад чиглэжээ.

28/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Лхасаран Линховоины нэрэмжит олон улсын XV уралдаанд Г.Алтанхуяг тэргүүн байр эзэлжээ

19/10/2026

“Star dance Mongolia” клубын гурван баг дэлхийн аваргын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхээ авлаа

19/10/2026

“ОВГОР” уран сайхны киноны БНСУ болон орон нутгийн үзвэрийн тасалбар эрэлттэй байна

19/10/2026

“Монголын орон зай” чуулбар бүтээлийн тоглолт боллоо

19/10/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

19/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.