Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»”UNICO” хамтлагийн танилцуулга
Одод

”UNICO” хамтлагийн танилцуулга

Урлаг Урлаг15/11/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
unico7685324242014-11-15-15-07[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Сонгодог хөгжимчдийн ”UNICO” хамтлаг. Монголын хөгжмийн ертөнцөд шинэ өнгө, шинэ эрч хүч нэмэхээр нэгэн хамт олон болж уран бүтээлийн гараагаа эхэлсэн тус хамтлаг энэ сарын 4-нд анхны тоглолтоо үзэгч олондоо өргөн барьсан. Хамтлагийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.

Флейт хөгжимчин Т.Оргилцэцэг.

Москва хотын Гнесины нэрэмжит Хөгжмийн академийг өнгөрсөн хавар төгсөөд УДБЭТ-т хөгжимчнөөр ажиллаж байна. Тэрбээр энэ онд Москвад болсон “Musica Classica”олон улсын хөгжимчдийн уралдаанд III байр эзэлсэн амжилттай. 
Гобой хөгжимчин Г.Долгорсүрэн.

Герман улсын Лубек хотын Хөгжмийн дээд сургуулийг 2010 онд төгсч ирээд УДБЭТ-т гоцлол хөгжимчин болсон. Монгол Улсын үлээвэр хөгжимчдийн II уралдааны II байрын шагналтай, Лубек хотын Хөгжмийн дээд сургуулийн Student Scholarship шагналтан. 
Кларнет хөгжимчин Б.Энхтуул.

ХБК-ийн төгсөгч.2010 оноос Улсын филармонийн симфони найрал хөгжимд ажиллаж байна. 
Фагот хөгжимчин Б.Нямдаваа.

ХБК-ийн төгсөгч. 2009 оноос Улсын филармонид гоцлол хөгжимчнөөр ажиллаж байна. ОХУ-ын Улаан-Үд хотод болдог “Найдал” үлээвэр хөгжимчдийн уралдааны III байр, Монгол Улсын үлээвэр хөгжимчдийн III уралдааны II байрын шагналтай. 
Валторн хөгжимчин Т.Хуяг.

ХБК-ийн уугуул.Чех улсын Прага хотын Хөгжмийн дээд сургууль, Швейцарь улсын Лугано хотын Хөгжмийн дээд сургууль төгссөн. Монгол Улсын үлээвэр хөгжимчдийн II уралдааны II байрын шагналтай. 2009 онд Чехийн Брно хотод болсон олон улсын уралдааны тусгай байр, Бүх Чехийн Хөгжмийн дээд сургуулиудын суралцагчдын уралдаанд II байр эзэлсэн. 2008-2012 онд Прагийн Киноны симфони найрал хөгжим, Залуучуудын найрал хөгжимд ажиллаж байгаад эдүгээ ОХУ-ын Эрхүү хотын Филармонийн симфони найралд гоцлол хөгжимчнөөр ажиллаж байна.
Төгөлдөр хуурч Бүрэнбэхийн Алуунгоо.

Москва хотын Гнесины нэрэмжит Хөгжмийн академийг 2010 онд төгссөн, эдүгээ УДБЭТ-т концертмейстерээр ажиллаж байна. Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн уралдааны тэргүүн байр, Москвад 2009 онд болсон Орчин үеийн хөгжмийн уралдаанд II байр, мөн тус хотод 2010 онд болсон “Сонгодог хөгжмийн 300 жил” уралдааны цөөхүүл хөгжмийн төрөлд II байр эзэлсэн амжилттай.

Р.Оюунжаргал

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.