Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Жүжигчин Б.Энхтүвшин: А.Ганчимэг бид хоёр охинтой болсон ч тусдаа байгаа
Үндэсний хөгжим

Жүжигчин Б.Энхтүвшин: А.Ганчимэг бид хоёр охинтой болсон ч тусдаа байгаа

Урлаг Урлаг21/11/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
7582679416832014-11-21-15-48[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монголын кино урлагт нэгэн шинэ өнгө нэмж буй залуу жүжигчин Б.Энхтүвшинтэй ирэх сард нээлтээ  хийх “Зүрх зогсохгүй” кинонынх нь талаар болон хувийн амьдралынх нь тухай ярилцлаа.

Б.Энхтүвшин МХО-ны авьяаслаг сурагч байхааасаа МУГЖ С.Жавхлангийн “Миний найз”, “Алсад суугаа ээж” дууны клипүүд, "Тайчигч хөвгүүд ба саарал гудамж" жүжигт тоглож жүжигчин болох гараагаа эхлэж байсан. Тэрбээр саяхан дэлгэцэнд гарч олон мянган үзэгчдийг байлдан дагуулж чадсан “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүүдэнд ч оромгүй явдал” кинонуудад гол ба туслах дүрийг чадварлаг бүтээсэн билээ.

Үүнээс гадна Б.Энхтүвшин “Хувьсал” продакшны жүжигчин А.Ганчимэг нар нь хөөрхөн охинтой болоод байгаа юм.

-Удахгүй нээлтээ хийх гэж байгаа “Зүрх зогсохгүй” кинонд ямар дүр бүтээсэн бэ. Киноны тухайд?

-"Зүрх зогсохгүй" кинонд хотын соёлтой дэгжин хэрнээ танхай маягийн, бусдад дээрэлхүүлдэг өөрийгөө хамгаалах чадваргүй хүмүүсийг их өрөвддөг сайхан сэтгэлтэй Галт гэдэг залуугийн дүр дээр ажиллалаа. Кино маань таван залуу албан хүчээр цэргийн албанд татагдаж очоод алба хаах явцдаа хоорондоо зөрчилдөж байгаа талаар үйл явдал өрнөдөг. Хамгийн гол хэлэх гээд байгаа санаа нь залуучууд гэлтгүй хүн л болсон хойно алддаг, ганц алдсан алдаан дээр нь дөрөөлөөд нэгнийгээ битгий доош нь татаачээ, хүн түүн дээрээ ухаарч суралцдаг юм шүү гэдгийг мэдрүүлэх. Манай Монголын хууль нь ч тийм байдаг юмуу ганц бүдэрхэд л шууд шоронд явуулах тохиолдол байдаг. Гэвч ганц гаргасан алдаанаасаа болоод шоронд явсан хүн гарч ирэхдээ ямар сэтгэхүйтэй гарч ирэх юм бэ.

Ер нь дээд албан тушаалтануудад болон залуучуудад нэгийг бодогдуулах кино байсан. Анх над руу “Скин” энтертайментийн найруулагч Анар гээд залуу яриад ийм кино байна гэж санал тавьсан. Киноны зохиолыг нь жил гаруй бичсэн юм байна лээ. Зохиолоо уншиж үзээд надад маш их таалагдсан.

-Сүүлийн үед кино урлаг хөгжиж кинонууд ар араасаа төрөн гарч байна. "Зүрх зогсохгүй" киноны хувьд бусад киноноос юугаараа онцлог гэж бодож байна?

 -Нэгдүгээрт зохиолын санаа нь өмнө нь ерөөсөө хийгдэж байгаагүй. Манай кинотой төрөл жанрын хувьд адилхан кино ерөхийдөө хийгдээгүй юм байна лээ. Хоёрдугаарт маш олон залуу уран бүтээлчид энэ кинон дээр хамтарч ажилласан.

-Кино хэзээ нээлтээ хийх вэ?

 -Кино маань ирэх 12 сарын 2-нд нээлтээ хийнэ.

-Хамгийн сүүлд уулзахад Солонгосын КВС телевизтэй гэрээгээр ажиллахаар болсон удахгүй явна гэж байсан энэ ажил юу болсон бэ?

 -Тэр ажлынхаа гэрээг хувийн шалтгаанаар Монголдоо заавал ирэх шаардлагатай болоод цуцалаад хүрээд ирсэн. Гэрээгээ хийсэний дараа есөн сарын дараа өөрчилж болно гэсэн заалт байдаг юм байна лээ. Тийм болохоор тэндээ зургаан сар болоод ирэх шалтгаан гарсан учраас гэрээгээ цуцалсан.

-Гэр бүлтэй болсон билүү?

 -Тэрнийг заавал ярих ёстой юу /инээв/. Энэ одоо их ярвигтай юм даа. Яг юу гэж хэлмээр юм бэ дээ. Худлаа ярьж болохгүй байдаг.

-А.Ганчимэг та хоёр хамт амьдарч байгаа юу? Охинтой болсон биздээ?

 -Тиймээ. Охинтой болсон. Гэхдээ одоохондоо бол тусдаа байгаа.

 -Тэгэхээр гэрээгээ цуцалаад ирэх шалтгаан чинь бяцхан охин чинь юмаа даа?

 -Тэр нь бол тодорхой л доо. Охинтой болсон. Охин дээрээ ирэх ёстой байх гэж бодсон. Уг нь гэрээгээ таван жилээр хийсэн байсан юм. Гэвч таван жил охиноо харахгүйгээр байна гэдэг миний санаанд буухааргүй зүйл байсан.

-Охинтой болсон гэдэг мэдээг сонсоод ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

-Анх хөл хүн болсон гэдгийг мэдсэнээсээ хойш маш их бэлтгэлтэй байсан. Манай хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд бид хоёрын дунд жаахан асуудалтай байхад нь салсан болгоод л.  Хараагүй, мэдээгүй сонсоогүй байхад нь өөрсдөө харсан сонссон мэт биччихдэг юм байна лээ.

Үргэлжлэл:::

Эх сурвалж: chuhal.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Balenciaga” брэнд шинэ захирлаа угтан авлаа

23/05/2025

Нисэх хүчний салбарын 100 жилийн түүхийг марканд дүрслэн мөнхөлжээ

23/05/2025

“Бүрэн бусын онол” үзэсгэлэн үргэлжилж байна

23/05/2025

Дарьганга уртын дууны наадамд 99 уран бүтээлч оролцоно

23/05/2025

Пэппа тоорой охин дүүтэй болно

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.