Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Залуу дуучин Д.Найдандорж “Сэтгэлийн нандин” анхны цомгоо өлгийдөн авлаа
Дуу хөгжим

Залуу дуучин Д.Найдандорж “Сэтгэлийн нандин” анхны цомгоо өлгийдөн авлаа

Урлаг Урлаг24/11/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
hna7037393232014112416577299842492014-11-24-17-07[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

"Сэтгэлийн нандин", "Аавдаа эрхэлсэн" нас минь зэрэг олон сайхан уран бүтээлээр нийтийн дууны урлагийн залгамж залуу халаа болон уран бүтээлээ туурвиж яваа дуучин Д.Найдандорж уншигч авхай тантай аль хэдийнээ танил болсон. 

Тэрбээр оюутан ахуй цагаасаа эхлэн уран бүтээлээ үзэгч, сонсогчдынхоо сонорыг "Нутаг" хэмээх дуугаараа мялааж байсан билээ. Өдгөө “Эхийн сэтгэл”, “Ээжийн цэнхэр нутаг”, “Сэтгэлийн нандин”, "Хайраар зөөлөрдөг хорвоо", "Хоёр буурлаа түшиж яваарай", "Ээжийн цэнхэр нутаг", "Мөрөн хот", "Ээж шүтээн", "Алтанхан эрхэлсэн нас минь", "Аавдаа эрхэлсэн нас минь", "Нэг үе-Нэгэн хүслэн" зэрэг дуугаар урын сан нь арвижжээ. 

Залуу дуучин Д.Найдандорж "Сэтгэлийн нандин" нэртэй анхны цомгоо өлгийндөн авсан тухайгаа дуулгалаа. Түүнтэй анхны цомгийнх нь талаар цөөн хором хөөрөлдсөнөө энэ удаад онцлон хүргэж байна.

-Уншигчдынхаа өмнөөс танд энэ өдрийн мэндийг хүргье. Шинэ цомгоо өлгийндөн авсан байна. Цомгийн талаар шинэ мэдээг манай уншигчдад хүргэвэл?

-Танай сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргье. Миний анхны уран бүтээлийн цомог "Сэтгэлийн нандин" нэртэйгээр худалдаанд гарч эхэллээ. Цомог нийт 12 дуунаас бүрдсэн. Анхны цомогтоо хуучны дуунуудыг өөрийн дуу хоолойгоор сэргээж дуулсан дуунууд болон шинэ уран бүтээлүүдээ багтаасан. Ээж, аав, эх орон, хайр сэтгэлийн тухай сэдэвлэсэн дуунуудаа оруулллаа. 

-Анх ээжийн тухай дуугаа сонсогчддоо хүргэж байсан.  Эхийн тухай сэдэвлэсэн бүтээлээр анхны бүтээлээ яагаад туурвих болов?

-Хүн болгон ижий, аавыгаа хүндэлж шүтэж явдаг. Тэгээд "Эхийн сэтгэл", "Ээжийн цэнхэр нутаг" дуунууд маань хүний амьдралдтай илүү ойрхон, сайхан аялгуутай. Энэхүү дуунуудыг сэргээн дуулсан нь намайг илүү хүмүүст таниулж өгсөн юм болов уу гэж би боддог юм. Ганцхан ээжийн тухай дуу гэлтгүй бүхий л сэдэвтэй дууг дуулахыг уран бүтээлдээ тусгахыг зорьж явна. Уран бүтээлээ хүний амьдралд ойрхон, гэгээлэг зүйлийг дуулахыг хичээдэг. Шинэ цомогтоо анхны гэдэг утгаар нь өөрийнхөө хамгийн шилдэг гэсэн уран бүтээлээ шилж оруулсан. 

-Уран бүтээлийн цаашдын замнал?

-Шинэ цомгоо худалдаанд гаргалаа. Цомогт багтсан 11 дууны долоон дууг клипжүүлсэн. Саяхан найм дахь дуугаа клипжүүллээ. Ерөнхийдөө 100 хувь клиптэй цомог гэж хэлж болох байх. Удахгүй гурван дуугаа дүрсжүүлэн ард түмэндээ хүргэхийн сацуугаар цаашдынхаа уран бүтээлийг туурвина. Анхны бие даасан тоглолтоо ирэх хавраас хийнэ гэсэн бэлтгэл ажилтай яваа. 

-Цомгийг худалдан авахыг сонирхож байгаа уншигчддаа цомгийн борлуултын талаар мэдээлэл хүргье?

-"Сэтгэлийн нандин" цомог HI-Fi records-ийн бүх салбараар худалдаалагдаж байгаа. 

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

1xBet rəsmi jurnalı, slot maşınları olan qumar evi

18/02/2026
Дуу хөгжим Урлаг

1xBet hələlik heliostat işləyir. Bugünkü hazırkı hissə.

17/02/2026
Дуу хөгжим Урлаг

“Хү” хамтлагийн гишүүн, хөгжимчин Г.Нямжанцан Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ

17/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Seedance”-ийн хэрэглээг хязгаарлана

19/02/2026

Жүжигчин Мишель Иео Холливуудын алдрын гудамжинд одтой боллоо

19/02/2026

Уран хийц, сийлбэртэй агар хувин цацал Завхан аймгийн музейн угсаатны зүйн танхимд бий

19/02/2026

Шуртын хүн чулуун хөшөө

19/02/2026

Холливуудын алдарт жүжигчин Жон Траволта 72 нас хүрлээ

18/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.