Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Д.Булгантуяа “Нээлттэй урлан-3” бие даасан үзэсгэлэнгийнхээ нээлтийг хийнэ
Үзэсгэлэн

Д.Булгантуяа “Нээлттэй урлан-3” бие даасан үзэсгэлэнгийнхээ нээлтийг хийнэ

Урлаг Урлаг09/12/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
bulgan32930338662014-12-09-12-17[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
  МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач, багш Д.Булгантуяагийн “Нээлттэй урлан-3” бие даасан үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр МУЭ-ийн Арт үзэсгэлэнгийн танхимд болно. Үзэсгэлэнд түүний судалбар зураг, хөрөг, дүрслэлийн бодит бус аргаар илэрхийлсэн хийсвэр сэтгэлгээний 55 бүтээлийг дэлгэх юм. Зураачийн бүтээл нь Монголын орчин үеийн дүрслэх урлагт томоохон байр суурийг эзэлдэг бөгөөд уран зургийн арга ажиллагаанд шинэлэг уур амьсгал, хэллэг оруулж өгснөөрөө онцлогтой юм.
 
Тэрээр хөрөг, байгалийн үзэсгэлэнг хослуулан реалист арга барилаар чадварлаг зурж дүрсэлдэг нь бүтээлүүдээс нь тодорхой харагдана. Мөн өөрийн гэсэн хийсвэр сэтгэлгээтэй, өвөрмөц арга барилтай зураач юм.
 
Тэрээр 1999 оноос дотоод, гадаадын томоохон үзэсгэлэнд бүтээлүүдээрээ тогтмол оролцож иржээ. 2003 онд Дүрслэх урлагийн музейд “Бодлын салхи”, 2004 онд Болгарын ЭСЯ-нд “Color”, 2006 онд Японы Кофу хотод “Now here 2006”, Нагоя хотод “Asian origin” бие даасан үзэсгэлэн, 2008 онд Хаан банкны ART галерейд “Хаврын эхэнд” уран бүтээлийн үзэсгэлэн, 2012 онд МУЭ-ийн Арт галерейд “Цагийн өнгө” хамтарсан үзэсгэлэн, 2006, 2013 онд МУЭ-ийн Арт галерейд “Нээлттэй урлан-1”, “Нээлттэй урлан-2” уран бүтээлийн бие даасан болон хамтарсан үзэсгэлэнгээ  гаргаж байжээ.
 
Түүнчлэн жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Оны шилдэг уран бүтээлийн үзэсгэлэн 2012”-д оролцож “Зохиомж” уран зургийн бүтээл нь шалгаран улсын сан хөмрөгт оржээ.
www.URLAG.mn
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнг дэлгэж байна

08/08/2026
Үзэсгэлэн Урлаг

Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ

07/08/2026
Үзэсгэлэн Урлаг

Зураач Б.Сосорбарамын 85 насны ойд зориулсан “Дурсамж” үзэсгэлэнг нээлээ

05/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Рок дуучин Жоан Жетт гэмтлийн улмаас хагалгаанд орж, тоглолтуудаа цуцалжээ

08/08/2026

76 настай Ричард Гир, 28 настай Диана Силверс нар “Asymmetry” кинонд хосын дүр бүтээжээ

08/08/2026

Дорно дахины музейн сан хөмрөгт Максим Горькийн цуглуулгаас бүтээл нэмэгдсэн

08/08/2026

“Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнг дэлгэж байна

08/08/2026

Шаврын үүдний улаан тохойн хүн чулуун хөшөө

08/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.