Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Ирэх онд “NordArt-International Art Exhibition” үзэсгэлэн зохиогдоно
Үзэсгэлэн

Ирэх онд “NordArt-International Art Exhibition” үзэсгэлэн зохиогдоно

Урлаг Урлаг17/12/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
20dc4858d2fcb7abe8d3bb29a33e69173216599152014-12-17-16-51[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  ХБНГУ-ын Шлезвиг-Гольштейн мужид зохион байгуулагддаг “NordArt-International Art Exhibition” үзэсгэлэн ирэх 2015 оны зургадугаар сарын 06-нaac аравдугаар сарын 05-ны хооронд болно. Тус үзэсгэлэнгийн хүрээнд Монголын уран бүтээлчдэд зориулан тусгай павильон гаргахаар төлөвлөжээ.

“NordArt-International Art Exhibition” үзэсгэлэнд оролцож бүтээлээ дэлгэх зураач уран бүтээлчдийг сонгон шалгаруулах шалгаруулалт ХБНГУ-д болох юм. Энэхүү сонгон шалгаруулалтад оролцох уран бүтээлч нь уран зураг, баримал, инстоляц, видео болон фото арт төрлөөр нэн орчин үеийн урлагийн бүтээлүүдийг мэргэжлийн өндөр түвшинд туурвиж ирсэн туршлагатай байх шаардлагатай гэнэ.

 Уран бүтээлчийн санал болгож буй бүтээл нь утга агуулга, зохиомж, ашигласан материал, гүйцэтгэлийн хувьд өөрийн гэсэн хэллэг, онцлох төрхтэй, давтагдашгүй шинэлэг байхаас гадна үзэл санааны хувьд монгол хүн, Монгол орон, дэлхий нийтэд тавигдаж буй чухал асуудлуудыг хөндсөн байх нь давуу тал болох юм.

Шалгаруулалтад оролцох хүсэлтэй уран бүтээлчид [email protected]  цахим шуудангийн хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой аж.  “NordArt” нь 16 жилийн түүхтэй, Европын томоохон дүрслэх урлагийн үзэсгэлэнд тооцогддог бөгөөд 2014 онд 101 орны 3000 орчим уран бүтээлч oролцох хүсэлт гаргаснаас нийт 55 орны 250 уран бүтээлчдийн бүтээлүүдийг зургадугаар сарын 14-ний өдрөөс аравдугаар сарын 12-ны хооронд үзэсгэлэнгийн талбай болон цэцэрлэгт хүрээлэнд дэлгэж 70 мянга орчим үзэгчдэд толилуулжээ.

 

Mөн „NordArt“ үзэсгэлэнгийн үеэр Европын орнууд ялангуяа Испани, Дани, Голланд, Герман, Скандинавын орнуудaac кураторууд болон галеристууд нь шинэ залуу, авъяаслаг уран бүтээлчдийг нээн илрүүлэх, цаашид тэдэнтэй хамтран ажиллах зорилгоор хүрэлцэн ирдэг байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.nordart-mongolianart.de/ цахим хаягаар аваарай.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Академийн музейд “The Horror Show” үзэсгэлэнг нээнэ

25/09/2026
Үзэсгэлэн Урлаг

Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт зураач Ч.Батмөнхийн “Агшин ба орон зай” үзэсгэлэнг толилуулж байна

24/09/2026
Үзэсгэлэн Урлаг

Зураач Л.Бумандорж “Бум арт” үзэсгэлэнгээ дэлгэлээ

23/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дакота Жонсон, Тейлор Свифт нар бие биенийхээ бүтээлч сэтгэлгээг хүндэлдэг гэв

25/09/2026

Жонни Деппийн тоглосон шинэ киноны анхны трейлер цацагдлаа

25/09/2026

Оззи Осборны сүүлчийн тоглолтыг харуулсан “Back to the Beginning” киноны трейлер цацагджээ

25/09/2026

Өнөөдөр Уилл Смитийн төрсөн өдөр

25/09/2026

Кэтрин Зета-Жонс 57 нас хүрлээ

25/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.