Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»МУСТА Э.Азбилэг: Уран нугарах, загвар өмсөх нь миний мөрөөдөл байсан
Үндэсний хөгжим

МУСТА Э.Азбилэг: Уран нугарах, загвар өмсөх нь миний мөрөөдөл байсан

Урлаг Урлаг30/12/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10603237_727284507350700_4294070780584425671_n9317268772014-12-30-12-53[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 photo 10858359_959320030762008_5785530328793771240_n_zpsb5671f77.jpg

    “Андра загварын агентлаг"-ийн модель, МУСТА Э.Азбилэг Солонгос улсад болсон "Дэлхийн авъяаслаг мисс" тэмцээнд Монгол эх орноо төлөөлөн амжилттай оролцож,  дэд байрыг эзэлсэн юм. Та бүхэндээ авъяасаараа дэлхийд гайхагдсан модель бүсгүйтэй ярилцсан сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.

– Эх орноо төлөөлөн олон улсын тэмцээнд амжилттай оролцсонд баяр хүргэе.  Анхны сэтгэгдлээ уншигчидтай хуваалцахгүй юу?

– Баярлалаа. Монгол улс болон “Андра” агентлагаа төлөөлөн амжилтай оролцоод ирсэндээ сэтгэл хангалуун байна.

– Шүүгчдийн оноо тавих шалгуур үзүүлэлтийг тодруулбал?

– Миний уран нугаралтын үзүүлбэр бол Монгол эмэгтэй хүнээс гарч болох тэвчээр гоо сайхан, бүх зүйлийг шингээсэн байгаа. Үзүүлбэрийг маань үзэж байхдаа зарим хүн нулимс унгаж, сэтгэл нь хөдөлж огшиж байсан гэж оролцогч охин, найз маань хэлж байсан. Уран нугаралтын үзүүлбэрээр өндөр оноо авсан, шүүгчид маш сайхан хүлээж авсан. Алхааны техник их хардаг.

– Өөрийнхөө гараануудад хэр сэтгэл хангалуун байв?

– Финалын өдөр эхний бүжгэн дээрээ бол сандарсан. Тэрнээс хойш тайвшраад бүх гараан дээр 100 хувь сэтгэлд хүртэл хийж  чадсан.

– Загвар өмсөгч, уран нугараач хоёрын аль чиглэлээр нь анхлан хичээлэлсэн бэ? 

– Би 9 настайгаасаа уран нугарч эхэлсэн. Хоёр жилийн өмнөөс Х.Бадамгэрэл багшийнхаа шавь нь болж орсон.  Уран нугарах, загвар өмсөх нь миний мөрөөдөл байсан болохоор  хослуулахаар шийдсэн. Уран нугаралт гэдэг бол хүнд хөдөлмөр Үүнийг гоо сайхантай хослуулна гэдэг нь эмэгтэй хүнээс гарч болох нэг хэлбэр юм болов уу гэж боддог.

– Дараа дараагийн тэмцээн болон  ойрын зорилго?

– Дэлхийн миссийн тэмцээнд оролцох боломж олдвол явж, Монголын уран нугаралтыг гайхуулж, эх орныхоо нэрийг цуурайтуулахыг хүсэж байна.

Энэ тэмцээнд авъяасаар нь маш сайн шүүсэн. Миний хойно Орос, Хятад, Швед зэрэг улсын мисс орсон байгаа. Америкийн мисс бүүр тусгай байрын шагналтай буцсан байгаа.

– Энэ удаагийн тэмцээнд амжилт гаргасан. Тэгэхээр дараагийн ямар боломж нээгдэж байна вэ?

– Боломж үнэхээр их нээгдэж байна гэж бодож байгаа.  Яагаад гэхээр дэлхийн хэмжээний сонгогдмол миссүүд оролцож, өрсөлдсөн учраас дараагийн тэмцээнүүдэд өөрийгөө илүү “сойж”,  илүү амжилт гаргахыг хүсэж байгаа.

Топ модель Х.Бадамгэрэл:

– Шавь нь өндөр амжилт үзүүлл. Таны сэтгэгдэл?

– Мэдээж өндөр байлгүй яахав. Анх над дээр жил хагасын өмнө ирж байсан. Уран нугардагыг нь сонсоод авъяасыг нь дэмжих ёстой юм байна гэж бодож байсан. Надад авъяаслаг хүүхдүүд их хандагт баярладаг. Хүүхдүүдээ олон улсын тэмцээнд орж, амжилт гаргаасай гэж хүсдэг. Азаа маань олон улсын тэмцээнээс хоёрт буюу дэд байр хүртсэн анхны оролцогчдын нэг болж байна.

– Уран нугаралтаар өндөр  үнэлгээ авсан гэхээр  тэргүүн байрт шалгарчих байх гэсэн найдлага их байсан.  Шүүлт хэр шударга болсон гэж бодож байна вэ?

– Тэмцээнд Энэтхэгийн гоо бүсгүй тэргүүн байрт орсон. Энэтхэгүүд  дуулж, бүжиглэх зэрэг их авъяастай болохоор  авъяасын төрөлд тэргүүлэх нь их байдаг. Уран нугаралт бол дахин давтагдашгүй.  Гэхдээ яг өнөөдрийн энэ тэмцээнд Азаа маань уран нугаралт бол Монголынх шүү гэдгийг баталчихаад ирсэн.  Тэгэхээр дараа дараагийн олон улсын тэмцээнд Хятад юм уу, өөр улсаас манайтай байр суурь булаацалдах зүйл гарахгүй байх гэж бодож байна.

– Ярилцсанд баярлалаа.

Та бүхэндээ модель Э.Азбилэгийн зурагнаас хүргэж байна.

 photo 10603237_727284507350700_4294070780584425671_n_zpseba2a8a2.jpg   photo 10491083_660046034074548_3750286281709181325_n_zps216fdca1.jpg  photo 10439381_668771649868653_5002988403626860484_n_zps04b54c13.jpg  photo 10455194_660541850691633_802955805808661524_n_zpse21ed734.jpg  photo 10433753_761304660615351_2066817748118652369_n_zpse0990deb.jpg  photo 283990_142211069191383_3078343_n_zpscdc1fb66.jpg  photo 10269375_744983062247511_1273595385664342245_n_zps8b80b684.jpg  photo 426278_238976922848130_1467383753_n_zpse548ad9f.jpg   photo 1654148_675541215858363_9204794208100792338_n_zps07d2c265.jpg

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025

Жүжигчин Г.Номуун Алдарт эхийн II одон хүртлээ

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.