Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Жүжигчин С.Лхагвасүрэнгийн эрэл бүтэлгүйтэж эхнэрээ сольжээ
Оддын амьдрал

Жүжигчин С.Лхагвасүрэнгийн эрэл бүтэлгүйтэж эхнэрээ сольжээ

Урлаг Урлаг31/12/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
jeckson_amid_(7)_500x5002773967242014-12-31-09-56[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  “Эрхэм элч” продакшны захирал, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин С.Лхагвасүрэн ханьтайгаа их л сонин учралаар танилцсан гэдэг. “Эмч эхнэртэй болно” гэсэн битүүхэн хүсэлдээ хөтлөгдөн Анагаахын сургуулиар хэсүүчилдэг байсан тэрбээр олон ч охидын араас нүд унагаж. Гэвч сэтгэлд нь таарах хүн олдоогүй болохоор энэ мөрөөдөл нь бүтэхгүй гэж бодоод больжээ. Харин нэг л өдөр сургуулийнх нь коридорт хими, биологийн ангийн оюутан охид зогсч байхтай таарснаар мөнөөх унтарсан мөрөөдөл нь сэргэжээ. Цагаан халаад өмссөн гоолиг охидын дундаас ирээдүйн ханиа олж харсан С.Лхагвасүрэн номын санд суух тун ч дуртай болсон юм байх.

Даруухан зантай өндөр охинтой ханьсан хичээлээ давтаж, номын амтанд шимтэн суусаар гэр бүлийн амьдрал зохиох дээрээ тулсан ч тэр энэ сонголтондоо ер харамсаагүй гэдэг. “Эмч эхнэртэй болох гээд “эрэлд” гараад бүтэлгүйтсэн. Тэгээд ч хими, биологи гэдэг чинь анагаах ухааны нэг салбар шүү дээ. Ийм болохоор надад эмч эхнэртэй болсноос ялгаагүй мэт сэтгэгдэл төрсөн. Ханиа зөв сонгож, хоёр хөөрхөн хүүхэдтэй болсон минь амьдралын аз жаргал гэхээс өөр юуг хэлэх билээ” хэмээн сэтгэл хөдлөлөө дарж ядан өгүүлсэн жүжигчин эр энэ дурсамжаа төдийлөн ярих дургүй гэсэн шүү.

Эх сурвалж: Ugluu.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

G-Dragon олон жил хамт ажилласан багийн гишүүддээ тансаг орон сууц бэлэглэжээ

27/08/2026
Оддын амьдрал Урлаг

Дуучин Л.Насанбуян хоёр жил долоон сарын турш үргэлжилсэн шүүхийн маргаанаа ялж дуусгалаа

27/08/2026
Оддын амьдрал Урлаг

Ким Су Хён 17 сарын дараа олон нийтийн арга хэмжээнд оролцлоо

25/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Тэнгэрийн хүү” түүхэн жүжгээр “Александринский” олон улсын наадмыг нээнэ

28/08/2026

Монголын баг дэлхий судлалын олимпиадаас нэг алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртлээ

28/08/2026

“Байнгын үзэсгэлэн 2026”-д Монголын дүрслэх урлагийн сор бүтээлүүдийг толилуулж байна

28/08/2026

Монголын хүүхдийн урлан бүтээх төв үнэ төлбөргүй сургалтууддаа элсэлт авна

28/08/2026

Алтан ганжир нь алсаас түмэн зул мэт харагддаг байсан хүрээний туурь

28/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.