Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»М.Баярмагнай 365 хоногийн 65г нь л гэр бүлдээ зарцуулдагтаа сэтгэл дундуур байдаг
Оддын амьдрал

М.Баярмагнай 365 хоногийн 65г нь л гэр бүлдээ зарцуулдагтаа сэтгэл дундуур байдаг

Урлаг Урлаг03/01/2015Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Screenshot_1_500x5004170787912015-01-03-11-11[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

10 жилийн дараах амьдралаа зургаан хүүхэдтэй, өнөр өтгөн айлын тэргүүнээр төсөөлдөг Макс продакшны жүжигчин М.Баярмагнай шинэ оны босгон дээр NTV телевизийн Нандиагийн шоунд уригдан оролцож амьдралынхаа сайн сайхан мөчүүдээс хуваалцсан юм.

Тэрбээр, хамгийн сайн аав байхыг хүсдэг ч жилийн 365 хоногийн 65-ыг нь л гэр бүлтэйгээ өнгөрүүлж байгаадаа жаахан сэтгэл дундуур байдаг гэнэ лээ. Гэсэн ч амьдралынх нь түшиг болсон хань нь ар гэрийнх нь амьдралыг Магнай гэх хүний үүрэг оролцоогүйгээр авч яваад тун ч их баярладаг хэмээн ярьсан юм.

Эрхэм жүжигчин маань амралтын өдөр гэж бараг л байхгүй ч олдсон цагийг үр хүүхдүүдтэйгээ хамт өнгөрүүлж, хүүхдүүддээ сайн аавын үлгэр дуурайл үзүүлэх гэж хичээдэг аж. Дэлгүүр хэсэхдээ чамгүй үрэлгэн жүжигчин маань анх мандалин тоглож сураад дараа нь гитар тоглож сурчээ.

Оюутны байранд цонхны тавцан дээр хичээл уншиж суудаг жаахан охинд ахын сэтгэлээр хандан алим чихэр бэлэглэж явсаар ханьтайгаа нэг гэрт орсон гэнэ лээ.  Мөн үндэсний үйлдвэрлэлээ хамгийн их дэмжиж, гэр бүлээрээ гэртээ өмсөх хувцас хэрэглэлээ хүртэл үндэсний үйлдвэрийн бараанаас сонгон авдаг аж.

Дашрамд дурьдахад тэрбээр шинэ оны торгон мөчид монголчуудаа өвчингүй, өргүй, эрүүл энх аз жаргалтай 2015 оноо угтахыг аминчлан захив.

Эх сурвалж: www.mminfo.mn

 

 
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Инстаграмын одод дагагчдаа алджээ

21/05/2026
Оддын амьдрал Урлаг

Захара Жоли диплом гардах ёслол дээрээ Брэд Питтийн овгийг дахин ашигласангүй

21/05/2026
Оддын амьдрал Урлаг

Ким Кардашъяны “Skims” брэндийн дотуур хувцасны ачаанд кокаин нуусан жолоочид 13 жилийн хорих ял оноожээ

19/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Инстаграмын одод дагагчдаа алджээ

21/05/2026

Захара Жоли диплом гардах ёслол дээрээ Брэд Питтийн овгийг дахин ашигласангүй

21/05/2026

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг дахин үзэгчдийн хүртээл болно

21/05/2026

Их найрагчийн гэргий хандив өргөлөө

21/05/2026

“Амьд байхыг хориглоно” бол бодит явдлаас сэдэвлэн кино шиг бичигдсэн зохиол

21/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.