Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Бухимдлаас ангижрах 25 энгийн арга
Дуу хөгжим

Бухимдлаас ангижрах 25 энгийн арга

Урлаг Урлаг06/01/2015Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
8a10008dd4d74ee8big4984367722015-01-06-12-23[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Та бүхэнд бухимдлаас ангижрах 25 энгийн аргыг хүргүүлж байна.

1. Өглөө урьдынхаас 15 минутын өмнө босч бай. Тэгвэл та бүх ажлаа амжуулж чадна.

2. Өглөөний цай, өдрийн хоол, хувцас зэрэг маргааш хэрэглэх зүйлээ урьд орой нь бэлтгэ. 

3. Уулзалтын цаг, гадаад хэл сурах, дэлгүүр орох, номын санд очих зэрэг бүх ажлаа бичиж бай. 

4. Ажлаа хойш тавьсандаа харамсах үе олон гардаг. Ийм учраас цагийн юмыг цагт нь хийгээрэй. 

5. Уулзалтанд болзсон цагаасаа 15 минутын өмнө ир. Орон нутгийн нислэгтэй үед онгоцны буудал дээр нэг цагийн өмнө ир. 

6. Кофе бага уу. 

7. Бүх юманд тайван ханд. Амжуулаагүй ажлаас чинь шалтгаалан дэлхий сөнөчихгүй нь лавтай. 

8. Юм асуусан хэдэн хором таны цагийг хэмнэх болно. 

9. Yгүй гэж хэлж сур. чадахгүй гэж хэл. Хүн болгон амрах, ганцаараа байх хэрэгтэй гэдгийг ойлго. 

10. Аливаа зүйлд тайван ханддаг хүнтэй үерх. Ямар ч юманд амархан шаналдаг хүн бусдыг уруу татдаг. 

11. Ажил ихтэй үедээ, илүү цагаар босох, явах зэргээр биеийнхээ чилээг гаргаж бай. 

12. Сандарч санаа зовсон үедээ гүнзгий амьсгаа ав. 

13. Өөрийн бодол, мэдрэмжээ цаас, дэвтэр дээр буулга. Энэ нь таньд шинэ санааг өгөх болно. 

14. Санаа сэтгэлийг чинь зовоож буй зүйлээ дотны найзтайгаа хуваалцаж яаж шийдвэрлэх талаар зөвлөлд. Таны найз танд тусалж чадна. 

15. Дарамт, сэтгэлийн хямралаас зайлсхийх хамгийн сайн арга нь өөрийн дуртай,сонирхолтой орчинг бүрдүүлэх явдал юм. 

16. Аливаа ажлын өмнө заавал бэлтгэ. Жишээ нь: Олон хүний өмнө үг хэлэхдээ болох гэж буй зүйлийг урьдчилан төсөөл. Ямар хувцас өмсөх, яриаг чинь ямар хүмүүс сонсох, яаж ярих вэ гэдгээ сайн бод. 

17. Өдөр бүр өөрийн дуртай нэг зүйлийг хийж бай. 

18. Өөрийгөө ойлгуулахын тулд бусдыг ойлгохыг хичээ. 

19. Өөрийн гадаад байдалдаа байнга санаа тавьж бай. Та сайхан харагдвал таны сэтгэл өөдрөг байх болно. 

20. Ажлын хувиараа бодитоор гарга. Олон уулзалтынхаа дунд амрах хэдэн минут үлдээ. 

21. Өөрийгөө дутуу үнэлсэн бодлоо өөрчил. Би хэтэрхий хөгшин, тарган гэж бүү хэл. 

22. Өдрийн завсарлага авахаа битгий март. 15-20 минут байсан ч өрөөнөөсөө гарч амар. 

23. Бусдыг уучилж сур. Бид төгс бус орчлонд амьдарч байгаа гэдгээ ойлго. 

24. Та сандарч буйгаа мэдээд тайвширахыг хүсвэл доорхи иогийн дасгалыг хий. Найман секундын турш хамраараа гүнзгий амьсгаа аваад 15 секундын турш амаараа удаан гарга. Бүх зүйл амар тайван байна гэж төсөөл. Энэ дасгалаа 10 удаа давт. 

25. Ирээдүйгээ сайн сайхнаар төсөөл. Хүн бүр чадах бүхнээ хийж байгаа гэдэгт итгэ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

‘’King Kylie’’ шинэ дуу гаргалаа

18/10/2025
Дуу хөгжим Урлаг

Тейлор Свифтийн шүтэн бишрэгчид Германы музейд олноороо зочилжээ

17/10/2025
Дуу хөгжим Урлаг

Домогт “Kiss” хамтлагийг үндэслэгч Эйс Фрейли 74 насандаа таалал төгслөө

17/10/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Стив Жобсын дүрийг зоосон дээр мөнхөлнө

19/10/2025

“Predator” эргэн ирнэ

19/10/2025

Тархийг компьютерт холбох мэс заслыг Европт анх удаа хийжээ

19/10/2025

“Now You See Me Now You Don’t” киног нээнэ

18/10/2025

Ш.Наранчимэг: Хүн хоолойгоор бус ухаанаар дуулдаг

18/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.