Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Отгон топ Х.Бадамгэрэл ууртай байна
Оддын амьдрал

Отгон топ Х.Бадамгэрэл ууртай байна

Урлаг Урлаг06/01/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
7121c67b48179018original9487362432015-01-06-14-50[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ханиад томууны улиралд нийслэлийн цөөхөн хэдэн хүүхдийн эмнэлэг ачааллаа дийлэхгүй самгардаж, өвчтэй хүүхдүүд коридорт хүртэл хэвтдэг жишиг хэдийнэ тогтоод хэдэн өвлийг ардаа орхисон.

Тэгвэл хүүхэд нь өвдсөнөөс улсын эмнэлэг бараадаж, Монголын эрүүл мэндийн салбарын иргэдэд хүрч байгаа үйлчилгээ, бодит байдлыг биеэрээ мэдэрсэн отгон топ модель Х.Бадамгэрэл их л ууртай байна. 

Тэр эрүүл мэндийн салбарын талаар "Эмчилгээ бол улсын эмнэлэг үнэхээр ярилтгүй сайн. Гэвч хүнд суртал ихэрхэл байнга л байх юм. Хүүхдээ бодоод эхчүүд кордорт модон орон дээр гудас тавиад хажуулдана. Ор ба өрөөний хүрэлцээ туйлын хүнд учир ихэнхдээ коридорт гаргахаас өөр аргагүй. Би ч өөрөө тэгж хонож үзлээ.

Олон бяцхан зулзаганууд ээжүүдийнхээ хамтаар мөн л адил эмчлүүлээд л нөхцөлдөө дасан зохицоно. Монголын эрүүл мэндийн салбар байнга асуудалтай доголдолтой байх юм. Нэг л сайхан ярьдаг сайд дарга нар ажлаа огт мэддэггүй юм уу эсвэл мэдсэн ч хийдэггүй байх. Аль ч улсад хүүхэд хамгийн чухал үнэт зүйл, баялаг баймаар. Энэ бяцхан үрсэд сувилагчдаа аятайхан ар өврөөр нь гуйж байгаад эм тариагаа цагт нь хийлгэх л эхчүүдийн харцнаас мэдрэгдэнэ.

Тав тухын талаар бүр яриа байх зүйл ч алга даа. Эрүүл мэндийн эрхэм сайд нэртэй сүнснүүд юугаа хийдэг юм бол оо. Хүүхдээ гэсэн ээжүүдийн халуун сэтгэл тэднийг эмчилж буй эмнэлгийн ажилтнуудын чин сэтгэл л хүүхдийг эрүүл болгох юм даа" хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн байна.

Нээрээ л хамгийн чухал мөртлөө хамгийн ихээр хоцрогдсон салбар гэвэл эрүүл мэндийн салбар л байна даа.

Эх сурвалж: mnews.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Ким Кардашиан хуульчийн шалгалтад унасан тухайгаа хошигнон ярив

29/07/2026
Оддын амьдрал Урлаг

Хван Жүн Миний агентлаг цуурхал тараасан этгээдэд хуулийн хатуу арга хэмжээ авна

29/07/2026
Оддын амьдрал Урлаг

Жүжигчин Жаред Летог дөрвөн эмэгтэй бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж мэдүүлжээ

29/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ким Кардашиан хуульчийн шалгалтад унасан тухайгаа хошигнон ярив

29/07/2026

Дакота Жонсон Мэрилин Монрогийн дүрд хувирчээ

29/07/2026

Хван Жүн Миний агентлаг цуурхал тараасан этгээдэд хуулийн хатуу арга хэмжээ авна

29/07/2026

50 Cent “Fightland” цувралаар кино урлаг, боксын ертөнцөд эргэн ирлээ

29/07/2026

Том Холланд өөрийнх нь тоглосон зарим киног үзэх хэрэггүй гэв

29/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.