Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Жүжигчин Л.Нурбулан ярилцлагандаа дурдаагүй зүйлээсээ болж гүтгүүлжээ
Оддын амьдрал

Жүжигчин Л.Нурбулан ярилцлагандаа дурдаагүй зүйлээсээ болж гүтгүүлжээ

Урлаг Урлаг08/01/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
yua7963277132015010810005884430942015-01-08-11-03[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Жүжигчин Т.Латиф агсны хүү Л.Нурбулан нийгэмд ташаа мэдээлэл түгсэн учраас хэвлэлийн бага хурал хийлээ. Түүнийг өнгөрсөн хавар, тоглолтынхоо өмнө MNB.MN сайтад ярилцлага өгөхдөө Баян-Өлгий аймаг , Ховд аймгийн хүүхэд залуучуудыг муулсан зүйл ярьсан хэмээн хүмүүс бичиж эхэлсэн аж. Тодруулбал, Л.Нурбулан “Баян-Өлгий аймгийн хүүхэд багачууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийг мэдэхгүй байна. Тэднээс Монгол Улсын Ерөнхийлөгч хэн бэ? гэж асуухад Н.Назарбаев гэж хариуллаа. Монгол улсын нийслэлийг юу гэдэг вэ? Гэхэд Астана хэмээн хариулж байна” хэмээн ярилцлага өгч Баян-Өлгийн хүүхэд залуу үеийг үл тоож, доош хийлээ хэмээн дайрч давшилах болжээ.

Дээрх ташаа мэдээллээс үүдэн түүнийг гүтгэж буйд тэрбээр  “Ийм худал мэдээлэл гарч л байдаг ингэс хийгээд намжих байх гэж хүлээсэн боловч бүр хүчээ авч найз нөхөд, төрөлх нутгийн иргэдийн сонорт хүрч дургүйцлийг нь хүргээд байна” гэсэн юм. 

Мөн миний яриаг санаатайгаар гуйвуулж, ташаа мэдээлэл түгээж байна. Би тухайн үед mnb.mn сайтад өгсөн байсан. Гэхдээ тэр ярилцлагаас мушгин гуйвуулж, дээрх мэдээллийг цацсан байсан. Ямар зорилгоор, ямар хүмүүс ингэж байгааг мэдэхгүй байна. Цаашдаа би иймэрхүү асуудалд орохгүйн тулд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөхгүй байх шийдвэр гаргаад байгаа хэмээн онцоллоо. 

Түүний www.mnb.mn сайтад өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь энд дарж уншаарай. Энэхүү ярилцлага нь 2014 оны 12 сарын 11-ний өдөр Л.Нурбулан: Би мориор бол хурдан угшилтай уран бүтээлч  нэртэйгээр тус сайтад нийтлэгдсэн байсан өнөөдөр ч архивт нь анх хэвлэгдэж байсан хэвээрээ хадгалагдан үлдсэн байна. Тиймээс уншигч та бүхэн үнэн учрыг тунгаан бодно биз ээ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Телевизийн хөтлөгч Эшли Кейн эмэгтэйчүүдийг доромжиллоо

19/06/2026
Оддын амьдрал Урлаг

“Physical Asia” шоуны Жастин Ковэни, Дом Томато, Марк Мүгэн нар Монголд иржээ

19/06/2026
Оддын амьдрал Урлаг

Пи Дидди буюу Шон Комбсын шоронгоос суллагдах хугацааг наашлуулжээ

17/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн хөгжмийн олон улсын хүрээлэнгийн Монгол хөөмийн ангийн анхны төгсөгчид төгслөө

20/06/2026

Холливуудын алдарт жүжигчин Николь Кидман 59 нас хүрлээ

20/06/2026

Нийслэлчүүдийн баяр гэх тодотголтой даншиг наадмыг зургаадугаар сарын 27, 28-нд товложээ

20/06/2026

Телевизийн хөтлөгч Эшли Кейн эмэгтэйчүүдийг доромжиллоо

19/06/2026

Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтээр үзэгчдэд гэнэтийн бэлэг барив

19/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.