Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Л.Нурбулан: Хөгшин болсон ч мэргэжлээ орхихгүй
Дуу хөгжим

Л.Нурбулан: Хөгшин болсон ч мэргэжлээ орхихгүй

Урлаг Урлаг09/01/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
aa3b27aed8be2015original4937896892015-01-09-09-51[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын цирк, кино урлагийн нэрт төлөөлөгч Латиф агсны хүү Нурбулан аавынхаа залгамж болон урлагт хүчээ үзэж яваа билээ. Түүнтэй уран бүтээлийнх нь талаар цөөн хором ярилцлаа.

-Уран бүтээлийн олз омог ихтэй юү?

-Би“Хандгай” хүүхдийн театраа албан ёсоор нээж, тамга тэмдгээ гардан авлаа. Театрынхаа анхны бие даасан тоглолтыг өнгөрсөн тавдугаар сард МҮЭСТО-нд үзэгч түмэндээ хүргэсэн. Улмаар багийнхантайгаа Баян-Өлгий аймагт амарч байгаад Увс, Завхан, Хөвсгөл аймагт тоглосон.

-“Баян-Өлгий аймгийн хүүхэд багачууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийг мэдэхгүй. Тэднээс“Монгол Улсын Ерөнхийлөгч хэн бэ” гэж асуухад Н.Назарбаев гэж хариулж байна” хэмээн нэгэн сайтад ярилцлага өгөхдөө хэлсэн. Гэтэл энэ талаар сонссон Баян-Өлгийчүүд сонсоод таагүй хүлээн авсан тухай сонслоо?

-Тийм ээ. Хамгийн гол нь би тийм зүйл огт яриагүйд л гол учир нь байгаа юм. Минийmn2 сайтад өгсөн ярилцлага дундаас таслаад агуулгыг нь өөрчилж гуйвуулсан байна лээ. Тэр талаар мэдээлэл даамжирч аймгийнхан маань миний талаар буруу ойлголттой болоод байна. Бас тийм мэдээлэл гаргасан залууст би их гомдлоо. Хүний ярианы цаад утга учрыг сайн ойлгох хэрэгтэй шүү дээ. Энэ чинь зөвхөн миний хэлснээр хязгаарлагдахгүй бүхэл бүтэн үндэстэн, ястны асуудал гэдгийг сэтгүүлч нар ухамсарлах хэрэгтэй.

-Гадагшаа явж тоглоно гэж байсан. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Хилийн дээс алхаж тоглолт хийхээр бэлтгэлээ хангачихаад байна. Энэ сарын 20-оос эхлээд Казахстан руу явна. Ирээд Өвөрмонгол руу явах төлөвлөгөөтэй байна. Манай театрын хүүхдүүд өмнө нь Турк, Вьетнам улс руу явж өөрсдийн авьяасыг үзүүлж байсан.

-Та цаашид энэ мэргэжлээрээ ажилласаар байх уу, эсвэл өөр зүйл хийе гэж бодож байна уу?

-Би хөгшрөхөөс айдаг. Хөгширнө гэж ярих их дургүй. Мэдээж хорвоогийн жам ёсоор өвөө болох л байх. Гэхдээ мэргэжлээрээ өвгөн болтлоо ажиллана гэж боддог. Хөгширсөн хойноо ч багшлах л байх.

Эх сурвалж: Unen.mn

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Намрын хамгийн сүүлийн дулаахан өдөр болох Улаанбаатар хотын хөгжмийн фестиваль бүтэн өдрийн турш үргэлжилнэ

18/09/2025
Дуу хөгжим Урлаг

“Coachella 2026” наадмын голлох уран бүтээлчдийг зарлалаа

16/09/2025
Дуу хөгжим Урлаг

Монголд болсон “АBU” олон улсын дууны наадамд “The HU” хамтлаг оролцов

15/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Намрын хамгийн сүүлийн дулаахан өдөр болох Улаанбаатар хотын хөгжмийн фестиваль бүтэн өдрийн турш үргэлжилнэ

18/09/2025

“Labubu” хүүхэлдэйг үйлдвэрлэгч “Pop Mart” компанийн хувьцаа унажээ

16/09/2025

2060 он гэхэд хүн төрхт роботын тоо гурван тэрбумд хүрнэ

16/09/2025

“Coachella 2026” наадмын голлох уран бүтээлчдийг зарлалаа

16/09/2025

Эх дагины эдэлж хэрэглэж байсан хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэжээ

16/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.